Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг энэ оны эхний хагас жилд 2520 бүртгэгджээ. Өнгөрсөн онд энэ төрлийн 4671 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Энэ төрлийн гэмт хэргийн цаана архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдах, үл ойлголцох, ахуйн шинжтэй зөрчилдөөн үүсэх зэрэг шалтгаан түгээмэл байдаг байна.
Иймд аливаа асуудлыг уур бухимдлаар бус, ухаанаар шийдвэрлэж, маргаан зөрчлийг даамжруулахгүй байхыг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс уриаллаа.
Хуулийн хариуцлага
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол 450-1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох (450 мянгаас 1 сая 350 мянган төгрөг), эсхүл 240-720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Түүнчлэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг холбогдох хуульд заасан журмын дагуу нөхөн төлөх үүрэг хүлээнэ.
Зөрчлийн хариуцлага
Харин бусдын биед халдсан боловч эрүүл мэндэд нь хохирол учруулаагүй бол гэмт хэрэгт бус, зөрчилд тооцогдоно.
Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байна.
Эх сурвалж: Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл