Эрчим хүчний сайд Б.Найдалаа Япон Улсын Байгаль орчны дэд сайд Аояма Шигэхарү тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр уулзлаа.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа хоёр улс эрчим хүчний салбарт олон төслийг дандаа амжилттай хэрэгжүүлж ирсэн туршлагатай. Бидний зүгээс хамтын ажиллагаагаа дараагийн шатанд гаргах, томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх хүсэлтэй байгааг дурдав.
Усны асуудлаас болоод УЦС барих ажил Монголд олон жил хойшилж байна. Иймээс устөрөгч, усан цэнэгт цахилгаан станц барих нь чухал байгааг сайд Б.Найдалаа хэлэв.
Түүнчлэн Монгол улсын 330 суманд төвлөрсөн бус сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг үе шаттай хөгжүүлэхэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсад хамтарсан кредит олгох механизм (JCM) хэрэгжиж эхэлснээс хойш 140 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэнээс 40 орчим сая ам.доллар нь Япон улсын Засгийн газраас буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон дэмжлэг байна.
Цаашид Монголын аж ахуйн нэгжүүд дээрх механизмаар төсөл хэрэгжүүлэх явцыг хурдасгах, мөн эрчим хүчний салбарын боловсон хүчнийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Япон Улсын Байгаль орчны дэд сайд Аояма Шигэхарү Монгол улирлаас шалтгаалж эрчим хүчний хэрэглээний тэнцвэргүй байдал үүсдэг тул батарей хуримтлуурын төслүүд хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзэж байгаагаа хэлэв.
COP-17 хуралд оролцохоор ирсэн тэрбээр Монголд дээрхээс гадна сэргээгдэх эх үүсвэрийн төслүүд хэрэгжүүлэх, энэ чиглэлээр туршлагаасаа хуваалцах боломжтой гэлээ.
Мөн тус улс хог хаягдал, тэр дундаа салхин цахилгаан станц гэхчлэн сэргээгдэх эх үүсвэр, батарей хураагуурын хог хаягдлыг дахин ашиглахад хуримтлуулсан туршлагаа хуваалцах боломжтойг дурдав.