..... аймгийн шүүхэд ан хийж байхдаа тарвага гэж андууран хүн буудаж, амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэг бүртгэгдэж байжээ.
Хэргийн талаар шүүхийн шийдвэрт дурдсанаар, амь хохирогч эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Найзуудаараа тарваганд явчхаад ирье гэж эхнэртээ хэлээд гарсан. Тарвага агнахаар сахиад хэвтэж байхад нь шүүгдэгч С буугаар буудаж амь насыг нь хохироосон байна гэж тэмдэглэжээ.
Машинаа асаан дэрсний зүүн талд очтол хүн хэвтэж байсан.
Шүүгдэгч С “Тухайн өдөр дүүтэйгээ нийлэн тарвага агная гэж шийдэн уул руу явсан. Зорьсон газартаа ирэн, машиндаа жолооны ард сууж байгаад бууны дурангаар харсан. Тэгтэл дэрсэн дотор хоёр хуруу хэмжээтэй тарваганы хар толгой цухуйгаад дээш гарч ирэхгүй нэг цухалзаад далд ороод байсан. Би 30 орчим секунд харж байгаад тарвага хаширлаад дээшээ гарч ирэхгүй байгаа юм байна гээд буудсан.
Машинаа асаан дэрсний зүүн талд очтол хүн хэвтэж байсан” гэж мэдүүлсэн байна.
Гэрч Т “Тэр өдөр Б, Р бид гурав тарвага агнахаар ууланд ирсэн. Бие биеэсээ нэлээд хол зайд хэвтэж, ангаа гарч ирэхийг хүлээж байтал буун дуу сонсогдсон. Тун удалгүй үл таних хүн ирээд “Би тарвага гэж андууран хүн буудчихлаа” гэж хэлсэн” хэмээн мэдүүлжээ.
Шүүх гэрчийн мэдүүлэг, нотлох баримт, шинжээчийн дүгнэлт зэргийг харгалзан үзэж шүүгдэгч С-ийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон" заалтад үндэслэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. С-ийг гурван жилийн хорих ялаар шийтгэсэн.
Хохирогчийн талаас сэтгэцэд учруулсан хохирол гэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин үржүүлсэнтэй тэнцэхүйц мөнгийг нэхэмжилсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч хохирогчийн эхнэрийн сэтгэцэд учруулсан хохиролд 98 сая төгрөг, насанд хүрээгүй хоёр хүүхдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 90 мянган төгрөгийг 18 нас хүртэл өгүүлэх шийдвэр гаргажээ.
Эх сурвалж: .... аймгийн сум дундын анхан шатны шүүх