COP17 бага хурлын “Усны өдөр” сэдэвчилсэн арга хэмжээний хүрээнд болсон Ган тэсвэрлэх чадварын асуудлаар сайд нарын хоёрдугаар хурал боллоо.
Дэлхий даяар 2000 оноос хойш гангийн давтамж 30 хувиар нэмэгдэж, хүний амьдрал, амьжиргаа, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө нэмэгдсээр байна.
Монгол улсын хувьд газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртөж, ган, зуд, үер зэрэг уур амьсгалын гаралтай гамшгийн эрсдэл нэмэгджээ.
Шар усны үер, зуны хур тунадасны илүүдэл усыг хуримтлуулж усан сан, хиймэл нуур, далан барих боломжтой.
Иймд эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, урьдчилан сэргийлэх чадавх, эрсдэлийн санхүүжилтийг бэхжүүлэх, ландшафтын усны хадгалалтыг сайжруулах шаардлага тулгараад байна.
Монгол Улсын Засгийн газраас гадаргын усыг хуримтлуулах “Хөх морь” санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байна.
Тус хөтөлбөр нь шар усны үер, зуны хур тунадасны илүүдэл усыг хуримтлуулах усан сан, хиймэл нуур, даланг байгуулж, гол мөрөн, булаг шанд, цөөрмийг сэргээх, говийн бүсийн ундны усыг хамгаалж, цэвэршүүлсэн ус ашиглаж, гүний усны менежментийг сайжруулах юм.