2026 оны 9 дүгээр сарын 22–27-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хот дахь National Exhibition and Convention Center (NECC)-т дэлхийн ур чадварын хамгийн том уралдаан болох 48 дахь удаагийн WorldSkills зохион байгуулагдана.

WorldSkills гэж юу вэ?
Хоёр жил тутамд зохион байгуулагддаг энэхүү уралдаан нь зөвхөн медалийн төлөөх өрсөлдөөн бус, залуус олон улсын стандартаар өөрсдийгөө сорьж, ирээдүйн ур чадварын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах томоохон платформ юм.
WorldSkills-д оролцсоноор:
• Олон улсын стандартыг сургалтад нэвтрүүлэх
• Багш, экспертүүдийн чадавхыг дээшлүүлэх
• Боловсрол, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх
• Шинэ технологи, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох
• Мэргэжлийн боловсролын үнэ цэнийг залууст таниулах боломж бүрдэнэ.
WorldSkills Shanghai 2026 — тоон мэдээлэл:
• 70+ улс орон, бүс нутаг
• 1,400+ шилдэг залуу мэргэжилтэн
• 64 ур чадварын төрөл
Монгол Улсын баг WorldSkills Shanghai 2026 уралдаанд 12 ур чадварын төрлөөр оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа ба оролцогчид болон экспертүүд дэлхийн шилдгүүдтэй ур чадвараа сорихоор WorldSkills-ийн олон улсын стандартын дагуу бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж байна.
Ямар ямар төрлүүд байдаг вэ?
WorldSkills Shanghai 2026-д дараах ур чадварын тэмцээн зохион байгуулагдана.
1. Барилга, бүтээн байгуулалт
2. Мэдээлэл, харилцаа холбооны технологи
3. Үйлдвэрлэл, инженерийн технологи
4. Бүтээлч урлаг, загвар
5. Нийгэм, хувийн үйлчилгээ
6. Тээвэр, логистик