Их Британи улсын Ерөнхий сайд Энди Бернхэм Украин улсад анх удаа айлчиллаа. Тэрээр айлчлалын үеэр ОХУ-д үзүүлэх дарамт шахалтаа үргэлжлүүлнэ гэдгээ амлалаа.
Мөн Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй анхны “Хүсэл зоригийн эвсэл”-ийн уулзалтыг хийлээ. Тэрбээр эвсэл ОХУ-д үзүүлэх дарамт шахалтыг чадах бүхнээрээ хийж буйг дурдав.
Украиныг дэмжих "Хүсэл зоригийн эвсэл" нь 2025 оны гуравдугаар сард Их Британи, Франц улсын санаачилгаар байгуулагдсан олон улсын гишүүн орнуудын албан бус нэгдэл юм.
Их Британийн Засгийн газар Украинд далавчит пуужингийн загвар төлөвлөгөө, усан пуужингийн Франц загварыг өгөхөө дуулгалаа. Ингэснээр Украин улс олон төрлийн зэвсгийн нөөц бололцоотой болж байна.
Бернхэм Украин улсын иргэдийг тэвчээртэй, хүчтэй хэмээн сайшааж, “Энэ мөчид л ОХУ-д дарамт учруулж, тэдний эхлүүлсэн дайныг зогсоох хэрэгтэй.
Украин улс Европын хамгаалагч байсаар ирлээ. Тэд дайны тэргүүн эгнээнд зогсож, Европыг хамгаалж байна.
Украин болон ОХУ-ын дайн зөвхөн Украинд өрнөхгүй. Европын улс орнууд ч аюулд өртөх боломж үүсээд байна” гэв.
Харин ОХУ-ын зарим улс төрч уг үйлдлийг шүүмжилж, пуужин, зэвсгийн загвар төлөвлөгөөг өгөх, хангах нь энх тайван руу чиглэх жаахан ч гэсэн боломжийг нь үгүй хийж байгааг хэллээ.
Тэд “Их Британи энэ дайнд "хуруу дүрснээр" гал дээр тос нэмж байна. Оросын арми пуужингуудыг устгахаар байршлыг хайж байна” гэжээ.
Эх сурвалж: BBC