Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17) Улаанбаатар хотноо ес дэх өдрөө үргэлжилж байна.
Усны өдөр: 8 дугаар сарын 25-ны Мягмар гарагт COP17-ын хүрээнд Усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, газар-усны харилцан хамааралд тулгуурласан хамтын ажиллагаагаар дамжуулан ганыг тэсвэрлэх чадвар болон элс, шороон шуурганы (SDS) асуудлаарх үйл ажиллагааны хөтөлбөрийг бэхжүүлэхэд анхаарна. Усны өдөр нь ландшафт дахь усны хадгалалтыг сайжруулах, хөрс болон ургамлын бүрхэвчийг нөхөн сэргээх, элэгдэл болон тоосжилтын ялгарлыг бууруулах, ганг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, газар болон усны мэнежмэнтийг тогтвортой, хүртээмжтэй байдлаар хэрэгжүүлэхэд чиглэсэн шийдлүүдийг танилцуулна.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭНД ЗОРИУЛСАН ГОЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Уугуул иргэдийн бүлэг, Жендэрийн бүлэг, Залуучуудын бүлэг болон Иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан хэвлэлийн бага хурал
Хэзээ: 9:45
Хаана: Хэвлэлийн бага хурлын танхим
Сэтгүүлчдийг Уугуул иргэд, Иргэний нийгэм, Жендэр болон Залуучуудын бүлгийн төлөөлөл оролцох хамтарсан хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна. Хуралд газар нутгийг хамгаалагчид болон тэргүүн шугамд байгаа иргэдийн UNCCD-ын шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог илүү бодитой, үр нөлөөтэй болгохыг уриална. Хуралд оролцогчид оролцоо, жендэр, уугуул иргэдийн мэдлэг, шинжлэх ухаан-бодлогын үйл явцтай холбоотой чухал асуудлуудыг хэлэлцэхийг хойшлуулсантай холбоотой санаа зовнилыг илэрхийлж, газар нөхөн сэргээх үйл ажиллагааг хүртээмжтэй, эрхэд суурилсан бөгөөд газар нутаг дээр өдөр тутам ажиллаж буй хүмүүсийн мэдлэгт тулгуурласан байлгахын тулд нийтлэг шаардлагуудыг танилцуулна.
Гангийн асуудлын талаарх хэвлэлийн мэдээлэл
Хэзээ: 12:45
Хаана: Хэвлэлийн бага хурлын танхим
Илтгэгчид:
- Андреа Меза Мурильо (UNCCD-ын Гүйцэтгэх Нарийн бичгийн даргын орлогч)
- Доктор Осама Ибрахим Факиха (Саудын Арабын Байгаль орчны дэд сайд, Эр-Риядын ганыг тэсвэрлэх чадварын дэлхийн түншлэл)
- Мандхай Мэндбаяр (Байгаль орчин, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга)
- Люксембургийн Засгийн газрын төлөөлөгч (Ганыг тэсвэрлэх чадварын хөрөнгө оруулалтын сан – DRIF)
- Олон улсын ганыг тэсвэрлэх чадварын ажиглалтын төвийн (IDRO) төлөөлөгч
2000 оноос хойш гангийн давтамж 30 хувиар нэмэгдэж, дэлхий даяар хүний амьдрал, амьжиргаа болон эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Энэхүү хэвлэлийн мэдээллийн үеэр улс орнууд гангийн эрсдэлийг хэрхэн илүү сайн урьдчилан тооцоолж, бэлтгэж, дасан зохицож болох талаар авч үзэхийн зэрэгцээ засаглал, санхүүжилт, арга хэрэгсэл болон түншлэлийн хүрээнд амлалтыг бодит үйл ажиллагаа болгоход дэмжлэг үзүүлж буй санаачилгуудын талаар мэдээлэл өгнө.
-123736-1930839325.jpeg)
“Landscapes of Life” Амьдралын ландшафтуудын хэвлэлийн бага хурал: түншлэлээр дамжуулан бэлчээр, саваннагийн бүс нутгийн хэрэгжилтийг ахиулах нь
Хэзээ: 14:15
Хаана: Хэвлэлийн бага хурлын танхим
Илтгэгчид:
- Жоао Кампари, Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан тэргүүн, WWF
- Ксения Сканлон, Харилцаа холбоо, гадаад харилцаа, түншлэлийн газрын дарга, UNCCD
- Ёко Ватанабэ, Байгаль орчны газрын захирал, Азийн хөгжлийн банк
- Бадамлянхуа Мишиграгчаа, WWF-Монголын Улс хариуцсан захирал
WWF-ээс зохион байгуулж буй энэхүү хэвлэлийгурлын үеэр бэлчээр, саванна болон малын бэлчээрийн бүс нутгийн талаар олон талт оролцогчдын хамтарсан үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, хэрэгжилтийг хурдасган, өргөжүүлэхэд чиглэсэн түншлэлүүдийг онцлон харуулна. Энэхүү үйл ажиллагааны хөтөлбөрийг COP17-ын үеэр бодлого боловсруулагчид, иргэний нийгмийн байгууллагууд болон хувийн хэвшлийн түншүүдээс бүрдсэн 70 гаруй байгууллагын эвсэл боловсруулсан.
Isha Foundation-ы хэвлэлийн нээлт: Хөрсний мэдээлэл, хөдөө аж ахуйн санхүүжилт, фермерүүд болон хоол тэжээлийн 4 стратегийн үйл ажиллагааны чиглэлээр үр нөлөөг өргөжүүлэх нь
Хэзээ: 15:00
Хаана: Хэвлэлийн бага хурлын танхим
Save Soil нь UNCCD COP17-ын хүрээнд хөрс нөхөн сэргээлтийг хурдасгах зорилгоор фермерүүдийн оролцоо, хөрсний мэдээлэл, хөдөө аж ахуйн санхүүжилт болон хоол тэжээлийн чиглэлээр дөрвөн үйл ажиллагааны чиглэлийг дэлхий нийтэд танилцуулна. Энэхүү санаачилга нь засгийн газар, судлаачид, санхүүгийн байгууллагууд болон хөдөө аж ахуйн сүлжээнүүдийг хэрхэн нэгтгэж, хөрсний эрүүл мэндийг сайжруулахад тулгарч буй гол саад бэрхшээлийг шийдвэрлэх, эрүүл хөрсийг хэмжих боломжтой, хөрөнгө оруулалт татахуйц, өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой болгоход шаардлагатай тогтолцоог бүрдүүлж буй талаар мэдээлэл хүргэнэ.
Тогтвортой хөгжлийн төлөөх Дэлхийн бизнесийн зөвлөлийн хэвлэлийн бага хурал
Хэзээ: 16:00
Хаана: Хэвлэлийн бага хурлын танхим
-123919-211090303311.jpeg)
Тогтвортой хөгжлийн төлөөх Дэлхийн бизнесийн зөвлөлийн (WBCSD) төлөөлөгчид бизнес эрхлэгчид, засгийн газар болон бусад түншүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, тогтвортой газрын менежмент болон нөхөн сэргээгдэх ландшафтыг өргөжүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтын талаар хэлэлцэнэ. Хэвлэл мэдээллийн үеэр UNCCD-ын үйл явцын хүрээнд бизнесийн салбарын зөвлөлдөх уулзалтуудаас гарсан гол зөвлөмжүүдийг онцолж, газар нөхөн сэргээхэд чиглэсэн хөрөнгө оруулалт, бодлогын арга хэмжээ болон төр, хувийн хэвшлийн түншлэлийг хурдасгах боломжуудыг авч үзнэ.
Дагалдах арга хэмжээнүүд
Өдрийн турш зохион байгуулах дагалдах арга хэмжээнүүдээр бэлчээрийн бүс нутаг ба мал аж ахуй, санхүүжилт, ганыгтэсвэрлэх чадвар, газрын эзэмшил, хөрсний эрүүл мэнд болон газар-усны харилцан хамаарлын талаар хэлэлцэнэ.
ЦААШИД КОП17-ЫН СЭДЭВЧИЛСЭН ӨДРҮҮД...
Чуулганы хоёр дахь долоо хоногт зохион байгуулах дөрвөн сэдэвчилсэн өдөр нь хэлэлцээг өндөр түвшний яриа хэлэлцээ болон бодит үйл ажиллагаатай уялдуулна:
- Газар ба хүн төвт өдөр – 8 дугаар сарын 26: Газрыг нөхөн сэргээх, тогтвортой удирдахад малчид, уугуул иргэд, орон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, залуучуудын гүйцэтгэх үүргийг онцлох.
- Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр – 8 дугаар сарын 27: Хүнсний аюулгүй байдал болон амьжиргааны тэсвэрлэх чадварыг бэхжүүлэхийн тулд эрүүл хөрс, тогтвортой хүнсний тогтолцоог дэмжих.
УДАХГҮЙ ТАНИЛЦУУЛАХ ТАЙЛАНГУУД
- 8 дугаар сарын 26: Жижиг арлын хөгжиж буй орнуудын Дэлхийн газрын төлөв байдлын тайлан
- 8 дугаар сарын 26: Төв Азийн Дэлхийн газрын төлөв байдлын сэдэвчилсэн тайлан
- 8 дугаар сарын 27: Хөрсний эрүүл мэнд: Бидний суурь болсон хөрсөнд хөрөнгө оруулах бизнесийн үндэслэл