Прокурорын байгууллага 2026 оны наймдугаар сарын 17-ноос 21-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,026 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Дээрх хугацаанд 1,379 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 736 хэрэг шинээр нээж, 262 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс тоймлон хүргэж байна.
Авлигын хэрэг:
- Б.Б нь нийтийн албан тушаалтан буюу Замын-Үүд дэх гаалийн газрын Хяналт шалгалтын албанд хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд гаалийн бүрдүүлэлт хийдэг итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Д.Ч, Д.Т, С.Ц нараас 2026 оны 2 дугаар сарын 17-ноос 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 58,9 сая төгрөгийн хахууль авсан,
- Гаалийн бүрдүүлэлт хийдэг итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Д.Ч, Д.Т, С.Ц нар нь бараа, материалыг гаалийн байгууллагаар түргэн шуурхай нэвтрүүлж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор гаалийн улсын ахлах байцаагч Б.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийт 58,9 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймгийн Замын-үүд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Т.Ү нь ... төмөр замын өртөөний даргаар ажиллаж байхдаа, “Со...” ХХК-ийн захирал С.С-тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн “Си...” ХХК-ийн вагоны салбар зам ашиглах ашиг сонирхлыг ханган, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, тус компанийн тээврийн менежер Ц.Г-аас 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 16 сая төгрөгийн хахууль авсан;
“Со...” ХХК-ийн захирал С.С нь хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон, мөн гэмт хэрэг үйлдэж олсон 17 сая төгрөгийг мөнгө угаасан,
Бусад хэргүүдийн тойм:
- Д.Б нь Бүгд Найрамдах Турк Улсаас метамфетамины агууламжтай, "мөс" гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор цахимаар худалдан авч, олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- О.А нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар А.Х-тай бүлэглэн хадгалсан, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах), 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг ( Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- Б.Б, М.Д, Б.Т нар нь бүлэглэн нэр бүхий хохирогчийг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглан эрхшээлдээ оруулан тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн суулгаж авч явж, хүн хулгайлсан, мөн Б.Б нь хохирогчийн гар утсыг дээрэмдэж, 180 мянган төгрөгийг хохирол учруулсан, бие махбодид нь халдаж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хүн хулгайлах), 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Заналхийлэх), 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Дээрэмдэх), 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- Ж.П нь химийн хорт болон аюултай бодисыг ашиглах зөвшөөрөлгүйгээр 2023 оны 6 дугаар сард “этил ацетат” (ethy acetate) гэх химийн хортой бодисыг бусдаас худалдан авч, “Б....” ХХК-ийн ажилчдын байрны 2 давхарт 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Химийн хорт, аюулгүй бодисыг хууль бус эргэлтэд оруулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.
Эх сурвалж: Монгол улсын ерөнхий прокурорын газар