32-ын тойрогт 15 автомашиныг зэрэг цэнэглэх хүчин чадалтай “Ногоон өртөө” ашиглалтад орлоо. Ингэснээр нийтийн тээвэрт цахилгаан автобус нэвтрүүлэх дэд бүтцийн боломж нэмэгдэж байна.
Том оврын цахилгаан автомашин 100 км зам туулахад 6,470 төгрөг, жилд дунджаар 1.2 сая төгрөгийн цахилгаан зарцуулдаг бөгөөд энэ нь бензин хөдөлгүүртэй автомашинаас 3-5 дахин бага зардалтай байна.
"Ногоон өртөө" нь цахилгаан машиныг 5-30 минут дотор бүрэн цэнэглэнэ. Цахилгаан автобус ч цэнэглэх боломжтой.

Үнийн хувьд том оврын цахилгаан машин 100км зам туулахад 6470 төгрөг, жилд 1.2 сая төгрөг зарцуулна. Энэ нь бензин хэрэглэдэг машинаас 3-5 дахин бага зардал юм.
Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар–Замын-Үүд–Улаанбаатар чиглэлийн 1,400 км замд нэг ч литр шатахуун, түлш хэрэглэлгүй хүнд даацын бүрэн цахилгаан автомашинаар ачаа тээвэрлэв.
Үр дүнд нь жил бүр түлшний импортод зарцуулдаг 200 сая гаруй ам.долларын мөнгөн урсгал гадагш гарахгүй. 166 мянган тонн хүлэмжийн хийн ялгарал буурна. Энэ нь 33 мянган янданг буулгасантай ижил аж.
Цаашид Монгол орны авто замын дагуу 150 км тутамд нэг “Ногоон өртөө” байгуулж, улсын хэмжээнд 500 түргэн цэнэглэх станцын сүлжээ бий болгох зорилт тавин ажиллаж байна.