Шатахууны нийлүүлэлт, хангамжийн талаар шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
Наймдугаар сарын 1-24-ны өдөр хүртэл Сүхбаатар боомтоор 45507 тонн автобензин орж ирсэн. Цаашлаад Эрээн боомтоор 780 тонн, Замын-Үүд боомтоор 4500 тонн, нийт 50787 тонн импортоор хүлээж аваад байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 42 вагон буюу 2520 тонн АИ-92 автобензинийг холбогдох өртөөд түгээгээд байна. Улаанбаатар хотын 121 шатахуун түгээх станцад 1245 тонн, орон нутгийн 150 шатахуун түгээх станцад 1216 тонн автобензин түгээсэн.
Бидний нэг өдрийн АИ92 автобензиний хэрэглээ 2000 тонн байдаг.
Мөн Улаанбаатар төмөр замын хэмжээнд нийтдээ 149 вагон буюу 9000 тонн АИ-92 ирж байна. Өмнө нь мэдээлж байснаар орон нутгийн хангалтыг дэмжиж ажиллана.
Ялангуяа аймгийн төвүүд, алслагдсан сумуудыг хангах зорилт тавьж ажиллаж байна. Орон нутагт 20 хоног шатахууны түгээлт очоогүй тохиолдол байна.
Орон нутгийн хувьд шатахууны хэрэгцээ бага. Иймд Нийслэлийн шатахууны нийлүүлэлт, хангамж хэвийн түвшинд очсон тохиолдолд төвлөрөн ажиллана.
ОХУ-аас импортолж буй наймдугаар сарын бүтээгдэхүүний хэмжээ багаар тогтсон. Бид ахин хүсэлт илгээж уг хэмжээг нэмэгдүүлж авсан. Нэмэгдсэн хэмжээгээр татан авалтыг хийнэ.