БОЛОМЖИТ ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРЭЛХИЙЛЖ, ТҮҮНД “СОРГОГ” ХАНДСАНААР ДИЖИТАЛ ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭХ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ

Мобиком Корпораци Telco-оос TechCo руу шилжих стратегиа зарлаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ нь хэрэглэгч болон бизнесүүдийн хувьд энэ өөрчлөлт ямар үнэ цэнийг авчрах вэ?
Уламжлалт харилцаа холбооны компаниуд зөвхөн харилцаа холбооны үйлчилгээ болох яриа дата мессэж үйлчилгээ үзүүлдэг компани байсан бол технологийн компани болсноор хэрэглэгч төвтэй, илүү платформд суурилсан үйлчилгээ рүү шилжиж буй тухай юм. Өөрөөр хэлбэл, сүлжээ төвтэй бизнесээс олон төрлийн дижитал үйлчилгээ үзүүлдэг, платформ төвтэй бизнес рүү шилжих үйл явц юм.
Дижитал үйлчилгээний хүрээнд IoT, Cloud, AI, кибер аюулгүй байдал зэрэг үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгох шийдлүүд бий. Гэхдээ үүний нэг онцлог нь олон хамтрагч байгууллага нэгдэж, шинэ үнэ цэнийг бүтээн, нээлттэй экосистемийг бий болгож, түүнийгээ хэрэглэгчдэд санал болгох явдал юм. Тэгэхээр нээлттэй системийг бий болгож, бусад бизнесийн болон төрийн байгууллагуудтай хамтран хэрэглэгчдэд хүрч буй эцсийн үйлчилгээг тэдний эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн шинэчилж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг тасралтгүй хүргэнэ гэсэн үг.
Мобиком Корпораци өнгөрсөн 30 жилийн хугацаанд харилцаа холбооны дэд бүтцийг байгуулсан. Дижитал үйлчилгээг үзүүлэхэд харилцаа холбооны суурь сүлжээ болон системийн дэд бүтцээ илүү гүнзгий, өргөн хүрээнд ашиглана. Нэг үгээр, платформ руу шилжиж байгаа нь өнөөг хүртэл байгуулсан харилцаа холбооны сүлжээ, IT-ийн систем, дэд бүтэц дээрээ тулгуурлан бусад бизнесүүдтэй хамтран экосистем бий болгож, түүнийгээ өргөжүүлэн, хэрэглэгчийн асуудлыг хамтран шийдэх гэсэн санаа юм. Угтаа ямар ч бизнес хэрэглэгчийн асуудлыг шийдэж байж л оршин тогтноно.
Технологийн дэвшлийг дагаад хэрэглэгчийн амьдралын хэв маяг, эрэлт хэрэгцээ нь хязгааргүй болсон цаг үе ирлээ. Тэд олон төрлийн үйлчилгээг хүссэн цагтаа, хүссэн газартаа нэг дор хамгийн хялбараар авахыг илүүд үздэг болсон. Тэгэхээр энэхүү цаг тутамд хувьсан өөрчлөгдөж буй эрэлт хэрэгцээг бизнесийн байгууллага дангаараа хангахын тулд маш их цаг хугацааг зарцуулж их хэмжээний зардал гаргах шаардлагатай болно. Харин хэрэглэгчийн хүсэж буй найдвартай, тасралтгүй, дижитал үйлчилгээг бизнесийн байгууллагууд хамтран хүргэвэл хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хамгийн богино хугацаанд нэмэгдүүлээд зогсохгүй бизнесүүд ч бас харилцан ашигтай ажиллаж шинэ төрлийн орлоготой болох боломжтой.
Харилцаа холбооны компанийн хувьд бизнесээ өргөжүүлэхийн тулд боломжит шинэ үйлчилгээг эрэлхийлж, түүнд “соргог” хандаж чадсанаар дижитал үйлчилгээг хүргэх нөхцөл бүрдэнэ. Telco-оос TechCo руу шилжихэд зөвхөн технологи өөрчлөгдөхгүй. Байгууллагын соёл, бизнесийг удирдах арга барил ч дагаад өөрчлөгдөнө. Энэ нь олон шатлал бүхий шилжилтийн үйл явц юм.

ДИЖИТАЛ БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ, ТЕХНОЛОГИ ХӨГЖИХИЙН ХЭРЭЭР ХЭРЭГЛЭГЧИЙН СОНИРХЛЫГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖТОЙ БОЛЖ БАЙНА

Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага улам л өсөн нэмэгдэж буй өнөө цагт түүнийг нь мэдэрч, хүсээд байгаа үйлчилгээг хүргэх нь чухал байх. Түүнд бизнесийн байгууллага хэр мэдрэмжтэй хандах шаардлагатай бол?
Харилцаа холбооны дэд бүтцийн суурь нь бүтээгдэхүүнд чиглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хэрхэн чанартай хүргэх вэ гэдэгт голлон суурилж бүтээгдсэн. Гэтэл технологи хөгжиж, технологийн компаниуд шинээр түрэн гарч, хэрэглэгчийн өдөр тутмын хэрэглээг улам хялбар болгож буй энэ цаг үед харилцаа холбооны дэд бүтцийг дижитал үйлчилгээтэй нэгтгэснээр компани хэрэглэгч төвтэй болж дараагийн шат руу шилжих боломж бүрдэж байна.
Мэдээж хэрэглэгч чухам юу хүсэж байгааг мэдэхгүйгээр дур мэдэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд байвал хүссэн үр дүндээ хүрэхгүй. Угтаа бол хамгийн энгийн бөгөөд амархан арга нь хэрэглэгчээс шууд асуух. Гэхдээ дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээ болон технологи хөгжихийн хэрээр хэрэглэгчээс заавал асуухгүйгээр түүний хэрэгцээ, сонирхлыг тодорхойлох боломж бий болж байна.
Хэрэглэгчийн зан төлөв, тэр дундаа хэрэглээ, худалдан авалтын төлөв, үйлдлийн талаарх дата цуглардаг. Хэрэв энэ датад зөв анализ хийж чадвал хэрэглэгчийн өдөр тутмын худалдан авалт, хэрэглээнд нь тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээг бизнесийн байгууллагуудтай хамтран хөгжүүлж, сайжруулах боломжтой.
Харилцаа холбооны дэд бүтэц, сүлжээнд нэгэнт бий болсон хэрэглэгчийн зан төлөв, худалдан авалт, ашиглаж буй бүхий л үйлчилгээний талаарх дата бидэнд бий. Тухайн хүн юу хүсдэг, юуг давтамжтай хийдэг, хаанаас худалдан авалт хийдэг, цаашлаад юу хийх дуртай вэ гэдэг мэдээллийг тодорхойлох боломжтой.
Гэхдээ тэрхүү дата нь хэдэн тэрбумаар хэмжигдэхүйц их тул хүссэн нэг байгууллага, хүн гараар шүүж, боловсруулахад маш их цаг хугацаа шаардагдана. Анализ хийж байх хооронд ч тухайн хэрэглэгчийн зан төлөв дахин өөрчлөгдөх боломжтой. Тэгэхээр тэр их хэмжээний датаг хамгийн богино хугацаанд боловсруулж, оновчтой үр дүн гаргаж ирэх технологи нь AI буюу хиймэл оюун ухаан болж байна.
Өмнө нь “Та юу хүсэж байна вэ?” гэж хэрэглэгчээс судалгааны аргаар асуумж авдаг байсан бол орчин үед заавал ингэж асуух шаардлагагүйгээр хиймэл оюун ухааны тусламжтай хэрэглэгч бүрийн зан төлөв, сонирхол, хэрэгцээг тодорхойлох боломжтой болсон.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ДЭД БҮТЦИЙН БОЛОМЖУУДЫГ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУД АШИГЛАН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ САЙЖРУУЛАХ БОЛОМЖТОЙ

Дээр таны дурдсан шилжилтийн нэг хэсэг болгон Мобиком Open API платформоо хөгжүүлж байна. Open API нь TechCo стратегид ямар үүрэгтэй вэ?
Уламжлалт үйлчилгээ үзүүлэгчээс платформд суурилсан, нээлттэй экосистемийг бий болгож, бусад байгууллагуудтай хамтран ажилладаг, илүү дижитал үйлчилгээ үзүүлэгч технологийн компани болох зорилгоо бид зарлаад буй.
Уламжлалт харилцаа холбооны дэд бүтцийн суурь нь маш “хатуу” бүтэцтэй. Зөвхөн яриа, мессеж, дата дамжуулахад зориулагдан бүтээгдсэн учраас олон төрлийн үйл ажиллагаа бүхий, босоо бүтэцтэй, харьцангуй нийлмэл бөгөөд уян хатан бус систем юм. Түүнчлэн үндсэндээ хоёр хэрэглэгчийг хооронд нь холбох зориулалттай байдаг тул үйл ажиллагааны хувьд “хаалттай” шинжтэй.
Тэгвэл хаалттай, хатуу бүтэцтэй уламжлалт хэв маягаас нээлттэй буюу Open API руу шилжих нь энэхүү уламжлалт, хатуу, хаалттай дэд бүтцийг задалж, бүрэлдэхүүн хэсгүүдэд хуваан, програмчлах боломжтой болгоно гэсэн үг.
Ингэж програмчлах боломжтой болсноор хоёр өөр аппликэйшн хоорондоо холбогдож, өмнө нь хатуу бүтэцтэй байсан дэд бүтэц илүү уян хатан болох боломж бүрдэнэ. Тодруулбал, SDN, NFV, 5G, Cloud зэрэг шинэ технологиуд хөгжиж, нэвтэрснээр өмнө нь хатуу, хаалттай байсан дэд бүтцийг програмчлах боломжийг бий болгосон.
Харин Open API нь энэхүү дэд бүтцийг бусад систем, аппликэйшн, платформтой холбох боломжтой болгож уламжлалт, хаалттай, хатуу бүтэцтэй системийг уян хатан, өөрчлөгдөх боломжтой платформ болгон хувиргах гүүр буюу түлхүүр нь юм.
Ингэснээр харилцаа холбооны сүлжээ системийн дэд бүтцийг зөвхөн харилцаа холбооны үйлчилгээнд ашиглахаас гадна бусад төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд ашиглах, өөр байгууллагуудтай хамтран ажиллах, системүүд хоорондоо харилцан мэдээлэл солилцох шинэ төрлийн дижитал үйлчилгээнүүд бий болох боломжтой гэсэн үг.

"Open API" гэх ойлголт олон хүнд шинэ сонсогдож магадгүй. Энгийнээр тайлбарлавал Open API гэж юу вэ? Энэ нь хэрэглэгч эсвэл бизнесийн өдөр тутмын амьдралд ямар өөрчлөлт, боломжийг бий болгох вэ?
Ямар ч аппликэйшн, системийг хооронд нь мэдээлэл, өгөгдөл солилцуулахад холбодог зүйл нь API юм. Хамгийн энгийн ойрын жишээгээр тайлбарлавал, API гэдэг бол рестораны зөөгч юм. Хэрэглэгч яг ямар хоол идэхээ зөөгчид хэлнэ, зөөгч захиалсан хоолыг гал тогоондоо хэлж хийлгээд эргээд бэлэн хоол авчирч өгнө. Хэрэглэгч гал тогоонд орох шаардлагагүй гал тогоо ч хэрэглэгчийг харах шаардлагагүй. Хэрэглэгч бол “апп систем”, зөөгч бол API харин гал тогоо нь бидний үйлчилгээ авахыг хүссэн систем платформ юм.
Өөрөөр хэлбэл, API нь системүүд хоорондоо мэдээлэл солилцоход ашигладаг тодорхой стандарт бүхий дамжуулагч хэрэгсэл бөгөөд хоёр аппликэйшнийг хооронд нь холбох үйл явцыг хялбар болгодог. Давуу тал нь тухайн сервер, дэд бүтэц хэрхэн ажилладгийг нарийн ойлгох шаардлагагүйгээр бэлэн мэдээллийг дамжуулдаг.
Telco-оос TechCo руу шилжих стратегийн нэг чухал зүйл нь 30 жилийн турш бий болгосон дэд бүтэц, сүлжээг гуравдагч бизнесийн байгууллага, платформ хөгжүүлэгчдэд ашиглуулах боломжийг бий болгох юм. Тэд сүлжээ хэрхэн ажилладгийг нарийн ойлгох шаардлагагүйгээр API-ийн тусламжтайгаар сүлжээнд байгаа өгөгдөл, мэдээллийг авч, өөрсдийн платформ, аппликэйшнтэй холбон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнд ашиглах боломжтой болно.
Мобиком одоогоор ямар төрлийн Open API-уудыг хөгжүүлж, нэвтрүүлээд байгаа вэ?
Мобиком Корпораци Open API-ийн хөгжүүлэлтийн эхний шатандаа явж байна гэж хэлж болно. Одоогоор хоёр төрлийн API хөгжүүлж байгаагийн нэг нь харилцаа холбооны сүлжээнд суурилсан API юм. Сүлжээгээр дамжуулан байршил, SIM карт, гар утасны марк, сүлжээний хурд, чанар зэрэг олон төрлийн мэдээллийг тодорхойлох боломжтой. Өөрөөр хэлбэл, сүлжээнд агуулагдаж байгаа мэдээллийг API болгон ашиглах боломжтой.
Энэ хүрээнд бид SIM Swap API нэвтрүүлээд байна. Энэ нь хэрэглэгч SIM картаа сольсон эсэхийг бодит цагт /realtime/ мэдээлдэг API юм. Цахим үйлчилгээ, худалдан авалт нэмэгдэхийн хэрээр цахим залилан, эрсдэл мөн өсөж байна. Банк, санхүү, финтек байгууллагууд өөрсдийн хамгаалалтын системээр хэрэглэгчээ хамгаалдаг ч харилцаа холбооны компанийн мэдээллийг давхар ашигласнаар эрсдэлийг илүү бууруулах боломжтой.
Тухайлбал, хэрэглэгч өмнө ашиглаж байсан SIM картаа сольсны дараа өөр төхөөрөмжөөс банкны гүйлгээ хийхийг оролдвол тухайн мэдээллийг API-аар дамжуулан банктай хуваалцаж, эрсдэлийн үнэлгээнд ашиглах боломжтой. Ингэснээр банк хэрэглэгчийг нэмэлтээр нягталж, шаардлагатай тохиолдолд хамгаалалтаа чангатгана. Хамгийн чухал нь SIM солигдсон талаарх мэдээллийг бодит цагт API-аар дамжуулах боломжтой юм.

Дэлхий дахинд цахим банк, гүйлгээ, хэрэглээ нэмэгдэхийн хэрээр бизнесийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцож, хэрэглэгчийн аюулгүй байдлыг давхар хамгаалах тогтолцоо руу шилжиж байна. Монголын цахим хэрэглээ, аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан бид SIM Swap үйлчилгээг нэвтрүүлсэн. Энэхүү API үйлчилгээг одоогоор Ард, Голомт банк, Инвескор зэрэг санхүүгийн байгууллагууд туршиж хэрэглэгчийнхээ хамгаалалтыг нэмэгдүүлж байна. Тун удахгүй төхөөрөмжөө сольсон тохиолдолд мэдэгдэл хүргэх зэрэг төхөөрөмжийн мэдээллийг хуваалцах API гаргах гэж байна.
Сүлжээтэй холбоотой бусад төрлийн API үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой. Тухайлбал, цахим тоглоом хөгжүүлэгч компаниуд тодорхой байршил дахь хэрэглэгчдэд өндөр хурдны интернетийн орчин бүрдүүлж, тоглоомын чанар, хүртээмжийг сайжруулах боломжтой. Ерөнхийдөө API-ийг олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд ашиглах боломжтой.
Хоёрдугаарт, бид үйл ажиллагааны API-ийг хөгжүүлж байна. Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд IT системийн дэд бүтцийг бий болгосон. Өөрөөр хэлбэл, бизнесийн байгууллага өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээндээ дата, нэгж зэрэг үйлчилгээг холбох шаардлагатай бол манай API-ийг ашиглах боломжтой.
Мөн төлбөр тооцоо, багцын API-ийг гаргасан. Ингэснээр дараа төлбөрт хэрэглэгчийн билл тооцоо болон багцтай холбоотой мэдээллийг авах боломжтой.
Бид маш олон төрлийн API гаргах боломжтой ч эхний ээлжид гаргасан API-уудаа байгууллагуудад санал болгож, тэдний эрэлт хэрэгцээг тодорхойлохыг зорьж байна. Банк, санхүү, бизнесийн байгууллага, платформ хөгжүүлэгчдэд сүлжээний болон үйл ажиллагаатай холбоотой ямар төрлийн дата, өгөгдөл хэрэгтэй байгаагаа бидэнд мэдэгдсэнээр тухайн мэдээллийг API болгон хөгжүүлэх боломжтой.
Open API нэвтрүүлснээр бизнесүүд ямар шинэ үйлчилгээ бий болгох боломжтой болох вэ?
Харилцаа холбооны дэд бүтэцгүй ч шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, программ хангамж хөгжүүлж, эцсийн хэрэглэгчдэд хүргэхийг зорьж буй хөгжүүлэгч, бизнесийн байгууллага, аж ахуйн нэгж, хувийн хэвшил болон төрийн байгууллага гээд хэн ч API-ийн тусламжтайгаар харилцаа холбооны өгөгдлийг авч, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээндээ ашиглах боломжтой.
Хамгийн энгийн жишээ дурдахад, ирээдүйд ложистикийн компаниуд хүргэлтээ хүнээр бус жолоочгүй автомашинаар хийх боломжтой. Тэгвэл А цэгээс Б цэг хүртэлх хүргэлт тодорхой зайнд, тогтсон хугацаанд хүрч байгаа эсэхийг хянах шаардлага гарна. Энэ тохиолдолд харилцаа холбооны ерөнхий сүлжээнээс зөвхөн тухайн хүргэлтийн бүсэд сүлжээ үүсгэж, жолоочгүй ухаалаг автомашинаа хянах боломжтой.
Дүгнэж хэлэхэд, бие даан хийхэд төвөгтэй, өндөр өртөг шаарддаг харилцаа холбооны дэд бүтэц, сүлжээний мэдээлэл бүхий өгөгдлийг өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд уян хатнаар холбож, эцсийн хэрэглэгчдэд найдвартай, аюулгүй байдлаар хүргэх боломжтой. Энэ нь ямар ч төрлийн үйлчилгээ байж болно.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ КОМПАНИЙН ХУВЬД АЮУЛГҮЙ БАЙДАЛ БОЛ НЭН ТЭРГҮҮНИЙ ЗҮЙЛ, ТОМООХОН СОРИЛТ ЮМ

AI эрчимтэй хөгжиж буй энэ үед Open API нь хиймэл оюун ухаанд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэхэд ямар давуу талыг бий болгож байна вэ?
Open API нь апп, программ хөгжүүлэгчдэд хиймэл оюун ухаанд суурилсан аюулгүй, бэлэн бүтээгдэхүүнийг ашиглах боломжийг олгож байна. Хамгийн энгийн жишээ нь Large Language Model (LLM) буюу хүний хэлийг ойлгож, асуултад хариулах, контент бичих, орчуулах, шаардлагатай тохиолдолд код бичих зэрэг үйлдэл гүйцэтгэдэг, их хэмжээний текстээр сургасан хиймэл оюун ухааны загвар юм.
Дэлхийд түгээмэл хэрэглэгддэг, хэдэн тэрбум хүн ярьдаг хэлийг танихад харьцангуй бага хугацаа зарцуулдаг. Харин монгол хэл цахим орчинд харьцангуй хязгаарлагдмал нөөцтэй тул дата цуглуулж, загвар сургахад илүү их цаг хугацаа шаарддаг. Монголчууд бид дэлхийтэй хөл нийлүүлэн хөгжихийн тулд монгол хэлээр асуухад монголоор хариулдаг хиймэл оюун ухаантай болох шаардлагатай.
Мобиком Корпораци эхний ээлжид дотоод хэрэгцээндээ зориулж LLM загвар хөгжүүлж байна. Тун удахгүй бид үүнийг API болгон хөгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр бусад бизнесийн байгууллагууд шинээр хөгжүүлэхийн оронд бэлэн үйлчилгээг API-ийн тусламжтай ашиглах боломжтой болно. Тухайлбал, аудиог текст, текстийг аудио болгох, тайлан тооцоо гаргах, орчуулга хийх, контент бэлтгэх зэрэг олон төрлийн хэрэглээ бий.
Ялангуяа лавлах үйлчилгээнд хэрэглэгчийн яриаг текст болгон үйлчилгээний операторт харуулах, хадгалах, түүнд үндэслэн шаардлагатай шийдлийг санал болгох зэрэг байдлаар ашиглаж болно. Тэгэхээр хиймэл оюун ухаан нь бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү хялбар, хүртээмжтэй болгох хэрэгсэл юм.
Open API-ийн гол давуу тал нь нэгэнт бий болсон сүлжээ, системийн дэд бүтцийг дахин шинээр бий болгохгүйгээр, технологийг заавал нарийн ойлгох шаардлагагүйгээр өөрт хэрэгтэй мэдээллээ авч, дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулан хэрэглэгчдэд хүргэх боломжийг нээж өгч байгаа явдал.
Тэгэхээр 30 жил үргэлжилсэн харилцаа холбооны уламжлалт, хаалттай тогтолцоог Telco-оос TechCo руу шилжих стратегийн хүрээнд нээлттэй болгосноор харилцаа холбоонд суурилсан нэмэлт бүтээгдэхүүн, үйлчилгээг бусад бизнесийн байгууллагуудтай хамтран эцсийн хэрэглэгчдэд хүргэж, тэдний сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх боломжтой.
API-гаа нээлттэй болгож буй нь мэдээллийн аюулгүй байдалд эрсдэл дагуулах уу? Мобиком энэ эрсдэлийн менежментээ хэрхэн удирддаг вэ?
Харилцаа холбооны компанийн хувьд аюулгүй байдал бол нэн тэргүүний зүйл төдийгүй томоохон сорилт байдаг. Мобиком Корпораци өөрөө мэдээллийн аюулгүй байдлын томоохон стандартуудыг мөрддөг.
Бид Open API-ийг хөгжүүлэхдээ сүлжээний API-ийг CAMARA стандарт, үйл ажиллагааны API-ийг TM Forum-ийн Open API стандартын дагуу тус тус хөгжүүлж байна. Эдгээр нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандартууд бөгөөд олон улсын аюулгүй байдлын шаардлагад нийцсэн тул бид хамгаалагдсан стандартаар хөгжүүлж байна гэсэн үг.

МОБИКОМ КОРПОРАЦИЙН TELCO-ООС TECHCO РУУ ШИЛЖИХ СТРАТЕГИ НЬ БИДНИЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ ТОДОРХОЙЛНО

Хоёрдугаарт, ямар ч API-ийг үйлчилгээнд нэвтрүүлэхээс өмнө мэдээллийн аюулгүй байдлын баг олон улсын стандартад нийцэж байгаа эсэхийг хянаж, шалгасны дараа нэвтрүүлдэг. Үйлчилгээнд нэвтэрсний дараа API-ууд манай хамгаалалтын системээр хамгаалагдаж, API бүр танин баталгаажуулах механизмаар хамгаалагддаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн зөвшөөрөлтэй хэрэглэгч тухайн системд хандах эрхтэй бөгөөд хэн ямар мэдээлэлд хандах боломжтойг тодорхой түвшинд хянаж, хязгаарладаг.
Үүнээс гадна source код болон хөгжүүлэлтийн шатанд нь эмзэг байдлын үнэлгээ хийж эмзэг байдал илэрвэл шаардлагатай засвар сайжруулалтыг хийж бүрэн арилгасны дараа API-ийг үйлчилгээнд нэвтрүүлнэ.
Мобиком сүүлийн 2-3 жилд зөвхөн API гэлтгүй бүх программын хөгжүүлэлтийн явцад эмзэг байдлыг шат дараатай таних, хянах, арилгах ажиллагааг хэрэгжүүлж байна. Ингэснээр бүтээгдэхүүн бэлэн болсны дараа засварлах бус, хөгжүүлэлтийн явцад нь аюулгүй байдлыг хангаж, сайжруулан нэвтрүүлэх давуу талтай.
Технологи хөгжихийн хэрээр Open API, AI, 5G, IoT, Cloud-ийн хэрэглээ нэмэгдэж байгаа энэ үед мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах үйл ажиллагаа улам нарийн, хатуу болно. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг хэдий чинээ уян хатан, нээлттэй болгоно, төдий чинээ мэдээллийн аюулгүй байдлаа чангатгах шаардлагатай.
API-ийн тухайд системээ нээж байгаа боловч дата, өгөгдлийг API Gateway-ээр дамжуулдаг. Өөрөөр хэлбэл, ямар ч API-ийн мэдээллийг зөвхөн тухайн gateway-ээр дамжуулан авна, манай үндсэн дэд бүтэц, сүлжээ, систем рүү нэвтрэх боломжгүй. Бид аюулгүй байдлыг эрсдэлийн нэг хэсэг гэж харж, хамгаалалтаа тогтмол сайжруулан, олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсээр ирсэн.
Хиймэл оюун ухаан буюу AI-ийн эрин үед харилцаа холбооны компаниудын өрсөлдөх чадварыг юу тодорхойлох вэ?
Мобиком Корпорацийн Telco-оос TechCo руу шилжих стратеги нь бидний өрсөлдөх чадварыг тодорхойлно. TechCo нь AI ашигладаг, үйл ажиллагааныхаа бүх шатанд автоматжуулалтыг нэвтрүүлсэн, уламжлалт харилцаа холбооны үйлчилгээнээс давж, дижитал үйлчилгээ үзүүлдэг, чадварлаг хүний нөөц, мэргэжилтнүүдтэй, шийдвэр гаргалт хурдан, эрүүл засаглалтай, инноваци буюу шинэ санал, санаачилгыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх чадвартай.
Хиймэл оюуны эринд харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчдийн өрсөлдөх чадвар зөвхөн AI хэрэгсэлтэй байснаар тодорхойлогдохгүй. Харин тухайн хиймэл оюуныг бизнесийн загвар, хэрэглэгчийн үйлчилгээ, дата, өгөгдлийн чадавхдаа хэр оновчтой, үр дүнтэй нэвтрүүлж чадсанаар тодорхойлогдоно.
Тиймээс миний бодлоор харилцаа холбооны компаниудын өрсөлдөх чадварыг нэгдүгээрт, стратеги буюу засаглал, хоёрдугаарт, дата дэд бүтэц, гуравдугаарт, agile буюу хурдтай, уян хатан байдал, дөрөвдүгээрт, хиймэл оюун ухаанд суурилсан аюулгүй байдал гэсэн дөрвөн үндсэн үзүүлэлтээр тодорхойлж болно. Мэдээж үүнээс гадна олон үзүүлэлт бий ч хамгийн чухал нь дээрх дөрөв болов уу гэж бодож байна.

БИД ЛАВЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНД ЗОРИУЛСАН AI CONTACT CENTER-ИЙГ ТУН УДАХГҮЙ НЭВТРҮҮЛНЭ

Мобиком AI-ийг дотоод үйл ажиллагаа болон хэрэглэгчийн үйлчилгээнд хэрхэн ашиглаж эхэлсэн бэ? Миний анзаарснаар 2222 лавлах үйлчилгээнд хиймэл оюун ухааныг ашиглаж эхлээд хэрэглэгчийн яриагаар сонголт хийдэг болсон байсан.
Бид лавлах үйлчилгээнд зориулсан AI Contact Center-ийг Монголд анх удаа тун удахгүй нэвтрүүлэх гэж байна. Энэ нь ирээдүйд лавлах үйлчилгээнд заавал хүн суух шаардлагагүйгээр хиймэл оюун ухаан хэрэглэгчийн асуудлыг сонсож, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгөх систем юм. Харин хэрэглэгч гомдол, санал хэлэх шаардлагатай бол ажилтантай холбох замаар шийднэ.
Ер нь аливаа шинэ технологи энгийн хэрэглээ болох хүртэл дунджаар 10-20 жил зарцуулдаг. Хиймэл оюуны хувьд ч ялгаагүй тодорхой хугацаа шаардана. Ерөнхийдөө байгууллагууд, тэр дундаа Мобиком Корпораци AI-ийг нэвтрүүлэхдээ хөгжлийн гурван үе шатыг туулж байна.
Нэгдүгээрт, бэлэн AI-ийг өөрийн систем, аппликэйшнтэй холбон ашиглаж, түүнээсээ суралцах. Хоёрдугаарт, өөрсдөө бие даан AI хөгжүүлэж дотоод хэрэгцээгээ хангах, үйл ажиллагаагаа оночлох. Гуравдугаарт, өөрсдийн хөгжүүлсэн AI-ийг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон зах зээлд санал болгох буюу илүү ахисан түвшинд хүрдэг. Ерөнхийдөө технологийн компаниуд дээрх гурван үе шатыг туулдаг нь ажиглагддаг.
Дээрхээс харахад өөрсдөдөө байгаа мэдээлэл, өгөгдлөө бусад бизнесийн байгууллагатай хуваалцах замаар тэдний бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах боломжтой гэлээ. Ингэснээр тэдний цаг, мөнгийг ч хэмнэх давуу талтай юм байна. Гэхдээ нөгөө талдаа Монголд бизнесийн байгууллагууд хамтарч түншлэх соёл хэр түгээмэл байдаг вэ?
Миний бодлоор, шударгаар хэлэхэд Монголын зах зээлд компаниуд дангаараа бүхнийг хийхийг зорьж байна. Гэтэл өөрт байгаа давуу талаа өөр нэг байгууллагын бүтээгдэхүүнтэй нэгтгэж, дундаас нь илүү чанартай, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хангасан шинэ төрлийн үйлчилгээ бий болгож, харилцан ашигтай ажиллах боломжтой.
Одоогоор хамтрах соёл харьцангуй бага байна. Бусад салбартай харьцуулахад банк, санхүү болон харилцаа холбооны салбар аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьдаг учраас хамгийн хаалттай салбаруудын нэг. Гэсэн ч харилцаа холбооны салбар, тэр дундаа Мобиком Корпораци бага багаар “нээлттэй” байхыг эрмэлзэж, цаашлаад бүтээгдэхүүн, үйлчилгээний түншлэлд бэлэн гэдгээ илэрхийлж байна.
Ялангуяа программ хөгжүүлэгч, стартап компаниудын жижиг бүтээгдэхүүн дангаараа эцсийн хэрэглэгчдэд хүрэхэд хүндрэлтэй байж болно. Харин үүнийг харилцаа холбооны боломж, давуу талтай нэгтгэснээр илүү сайжруулсан бүтээгдэхүүн болгох боломжтой. Бид нээлттэй байдлаа зарлаж, олон төрлийн API-ийг хөгжүүлж, санал болгох тусам бизнесийн байгууллагууд харилцан ашигтайгаар түншлэх соёл улам нэмэгдэнэ гэж итгэж байна.
Ер нь API өмнө нь я бас хэрэглээнд байсан. Уламжлалт харилцаа холбооны дэд бүтцэд нэг системийг нөгөөтэй холбох, мэдээлэл өгөгдөл солилцохоп API ашигладаг байсан. Гол ялгаа нь одоо бид сүлжээ системийн боломжуудыг API-аар дамжуулан гуравдагч талуудад санал болгож, нээж байгаагаараа илүү шинэлэг юм.

МОБИКОМ БИЗНЕСИЙГ ХАМГИЙН ЗӨВ АРГААР ХИЙДЭГ УЧРААС САЛБАРТАА ТЭРГҮҮЛЭГЧ ГЭЖ БОДДОГ

Open API, AI, 5G, IoT зэрэг технологиудыг нэвтрүүлж буйгаараа Мобиком ойрын 3-5 жилд хэрэглэгчдэд ямар давуу талыг бий болгох вэ?
Уламжлалт харилцаа холбооны компани хэрэглэгч төвтэй, зах зээлд чиглэсэн, бүтээгдэхүүнд суурилсан бүтэцтэй байдаг. Тэгэхээр бид харилцаа холбооны дэд бүтцийг програмчилж, уян хатан байдлаар олон дэд хэсэгт салган, бусдад ашиглахуйцаар нээлттэй болгосноор технологиудыг эргээд дэд бүтэцтэйгээ нэгтгэх, шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх боломж өргөжнө гэж харж байна.
Ойрын 3-5 жилд бид байгууллагын зах зээлд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг түлхүү нэвтрүүлэх боломж бүрдэж байна. Учир нь өндөр хурдны 5G сүлжээ нэвтрэхийн хэрээр байгууллагуудын үйл ажиллагаанд технологийн олон талын хэрэгцээ, шаардлага үүссэн. Жишээлбэл, уул уурхайн компаниуд зөвхөн өөрсдийн үйл ажиллагаа явуулж буй бүс нутагтаа өндөр хурдны сүлжээгээр хангагдах боломжтой. Үүнийг мөн API-ийн тусламжтайгаар бий болгоно. Ерөнхийдөө байгууллагын түвшинд бүхий л төрлийн дижитал үйлчилгээ бүхий шийдлийг санал болгох боломжтой.
Мөн улс орон, төрийн байгууллагын түвшинд харилцаа холбооны дэд бүтцийг IoT, Cloud, blockchain, AI зэрэг технологитой нэгтгэж, байгууллагуудад бүх төрлийн дижитал шийдлийг бий болгох, цаашлаад smart city буюу ухаалаг хотыг хөгжүүлэх боломжтой.
Харин хувь хэрэглэгчдийн тухайд харилцаа холбооны суурь үйлчилгээ болох яриа, мессеж, датаг тэдний санхүү, үзэж буй контент, тоглоом, тэр байтугай гэрийн аюулгүй байдалтай холбох зэрэг шийдлүүд бий. Мөн өмнө дурдсанчлан дэд бүтцээ програмчлах ажлыг эрчимтэй хийж, бусад платформ, аппликэйшнтэй хамтран боломжит бүх төрлийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьж байна. Нэг үгээр, платформд суурилж, хамтарч ажиллах соёлыг Мобиком түүчээлнэ гэж бодож байна.
Мобиком Корпорацийн технологийн дараагийн том алхам юу байх вэ?
Харилцаа холбооны сүлжээний дэд бүтэц бүрэн автоматжих ёстой. Ингэснээр бид дотоодын үйл ажиллагаагаа бага зардлаар, илүү үр өгөөжтэй, бүтээмжтэй явуулахын зэрэгцээ хэрэглэгчдэд хүрэх үйлчилгээг тасралтгүй, чанартай байлгах боломжтой. Сүлжээний системийг автоматжуулна гэдэг нь гэмтэл, саатлыг урьдчилан тодорхойлж, саатал гарахаас нь өмнө засах зэргээр хүний оролцоог тэр дундаа гар ажиллагааг байхгүй болгох тухай юм. Түүнчлэн хэрэглэгчдэд AI-д суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг түлхүү хүргэнэ.
Сүүлийн асуулт. Харилцаа холбооны томоохон компанийн амин чухал хэсэг болох технологийн асуудал хариуцсан удирдлагын хувьд та Мобиком Корпорацийн юугаар бахархдаг вэ?
Мобиком Корпорацийн аливаа бодлого, үйл ажиллагаа хэзээд “зөв” рүү тэмүүлдэг эерэг хандлагатай. Ямар ч бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв аргаар хийх хүсэл эрмэлзэлтэй. Мэдээж бизнес эрхлэхэд янз бүрийн асуудал тулгарна. Аливаа бизнесийг эрхлэхэд олон арга зам боломж байдаг. Тэдгээрээс үргэлж зөвийг сонгож, хууль, дүрэм журмаа мөрдөж, ажилтнаа хамгаалж, хэрэглэгчээ дээдэлж, найдвартай байдлыг бий болгон, шилдэг технологийг нэвтрүүлэхийн төлөө ажилладаг.
Өөрөөр хэлбэл, “аргалаад өнгөрье” гэсэн хандлага Мобикомд байгаагүй, байх ч үгүй. Бизнесийг хамгийн зөв аргаар хийдэг учраас л салбартаа тэргүүлэгч хэвээр байдаг гэж боддог.
Ярилцсанд баярлалаа.