Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17 бага хуралд оролцохоор өчигдөр Монгол Улсад хүрэлцэн ирлээ.
Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон нар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авсан байна.
Бага хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Инийг хүлээн авч уулзана.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар 2021 онд дээд түвшний цахим уулзалт хийж, Монгол, Солонгосын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хөгжүүлэх тухай Хамтарсан тунхаглал гаргаж байсан билээ.
БНСУ нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 10 дугаар бага хурлыг 2011 онд эх орондоо зохион байгуулсан юм.