Налайх дүүргийн нутаг Тайж хайрхан уулын бэлд гурван өдрийн турш үргэлжилсэн “Нүүдэлчин” дэлхийн соёлын наадам өчигдөр (2026.08.23) шилдгүүдээ тодруулж, хаалтын үйл ажиллагаагаараа өндөрлөлөө.
Энэ удаагийн наадам нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас зарласан, 102 улс хамтран тэмдэглэж буй "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил", түүнчлэн Монгол Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын "Цөлжилттэй тэмцэх тухай" конвенцын талуудын 17 дугаар бага хуралтай давхцаж байгаагаараа онцлог байв.
Наадамд аймаг, нийслэлийн 990 өвлөн уламжлагч хуран чуулж, соёлын биет бус өвийн долоон ай савд багтах 362 төрөл зүйлийн өвийг олон нийтэд сурталчлан таниулсан байна.
Наадамд аймаг, нийслэлийн 990 өвлөн уламжлагч хуран чуулжээ
Хаалтын ёслолын үеэр шүүгчдийн бүрэлдэхүүн соёлын өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдгүүдийг тодруулж, долоон ай савын хүрээнд шилдэг өвлөн уламжлагч 21 хүнд шагнал гардууллаа.
Мөн хамгийн өндөр настай зургаан өвлөн уламжлагч, хамгийн бяцхан өвлөн суралцагч зургаан хүүхдийг алдаршуулж шагнал гардуулжээ.
НҮБ-ын конвенцын хуралд оролцож буй 300 гаруй төлөөлөгч фестивалийн үйл ажиллагаатай танилцаж, монголчуудын соёлын өвийн гайхалтай баялаг, дахин давтагдашгүй өвөрмөц онцлог бүхий үнэт зүйлстэй нэг дор танилцах ховор боломж олдсонд баяртай байгаагаа хэлжээ.