Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас далайн мөс эрчимтэй хайлж, өмнө нь хүрэх боломжгүй байсан усан бүсүүд нээгдсэнээр аварга халимууд Зүүн Гренландын эрэг орчимд олноороо шилжин ирэх болжээ.
Олон арван жилийн турш үргэлжилсэн судалгаагаар бөгтөр халим, сэрвээт халим болон минке халим зэрэг дэлхийн хамгийн том халимууд зуны улиралд Зүүн Гренландын мөсгүй эргийн усанд хооллож байгааг тогтоосон байна.
Судлаачдын үзэж буйгаар эдгээр халим өмнө нь тус бүсийн эрэг орчимд бараг ажиглагддаггүй байсан. Учир нь зузаан далайн мөс тэднийг эргийн усанд нэвтрэх боломжгүй болгож байжээ. Харин сүүлийн хэдэн арван жилд далайн температур нэмэгдэж, зуны мөсөн бүрхүүл эрс багассанаар халимуудад шинэ хоол тэжээлийн бүс нээгдсэн байна.
Халимын тоо огцом нэмэгджээ

Судалгаанд 1987-2024 оны хооронд хийсэн усан болон агаарын ажиглалт, хиймэл дагуулаар тэмдэглэсэн 15 халимын хөдөлгөөний мэдээлэл, мөн нутгийн инуит анчдын ажиглалтыг нэгтгэн ашиглажээ.
Тухайлбал, судалгааны хөлөг онгоцууд 2006 он хүртэл Зүүн Гренландад нэг ч бөгтөр халим бүртгээгүй байна. Харин 2007 онд долоон бөгтөр халим ажиглагдсан бол 2015 онд 26, 2024 онд 150 гаруй удаа ажиглажээ.
2024 оны судалгаанд бүс нутагт ойролцоогоор 4000 бөгтөр, 6000 сэрвээт, 4,500 орчим минке халим байгааг тооцоолсон байна.
Эх сурвалж: BBC