Өнгөрч буй долоо хоногт хаана, юу болов? Хэн, юу хэлэв? Онцлох үйл явдлуудыг эргэн санацгаая.
Ерөнхий сайд Н.Учрал төсвийн тодотгол, "ЭТТ" ХК-ийн хувьцаа, шатахууны үнэ ба нийлүүлэлт болон бусад асуудлаар энэ сарын 20-нд мэдээлэв. Тэрбээр "Улс орнууд аливаа асуудлаа хоосон улс төржилт, зөрчилт, тэмцлээр бус дотоод эв нэгдлээрээ даван туулдаг. Ирэх өвөл их хүйтэн болно. Тиймээс бид дотоод эв нэгдлээрээ, улс төрийн намуудын зөвшилцлөөр давж гарна гэдгийг бусад улс төрийн нам болон ард иргэддээ уриалж байна" гэлээ.

"1072 хувьцааг хуулийн хүрээнд нээж, зах зээлд арилжаалах боломжийг бүрдүүлнэ"
Ерөнхий сайд Н.Учрал (2026.08.20) "“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа олон жил түгжигдлээ. Үүнийг хуулийн хүрээнд нээж, санхүүгийн зохицуулах хороонд бүртгэнэ. Түүний дараа хоёрдогч зах зээлд гарган, 1072 хувьцааг эргэлтэд оруулах шийдвэр гаргасан” гэж хэллээ.
Үргэлжлүүлэн “Төсвийн тодотгол батлагдвал “Эрдэнэс тавантолгой” компани дээр 1072 хувьцааг арилжих боломж хэрэгжинэ.
Арваннэгдүгээр сарын 1-ээс ахмадын суурь тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмнэ
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын 2026 оны төсөвт тодотгол хийснээ (2026.08.20) танилцуулав. Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд хуулийн хэрэгжилтийг наашлуулж, суурь тэтгэврийг 2026.11.01-нээс ахмадуудад олгож эхлэхээр төлөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар дундаж тэтгэвэр 955 мянган төгрөг байна. Энэ тоо 233.8 мянган төгрөгөөр нэмэгдэж, 1 сая 188.8 мянган төгрөгт хүрнэ. Тэтгэврийн суурь хэмжээ 100–300 мянган төгрөгөөр нэмэгдэж, нийт 435 мянган ахмад хамрагдана.

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ
Бидний музейд үздэг үзмэрүүд, уншдаг түүхийн ном зохиолууд бол археологичдын хүнд хүчир хөдөлмөр, олон жилийн судалгааны үр дүнд бий болсон бүтээл билээ. Бичиг үсэг үүсэхээс өмнөх үеийн хүн төрөлхтний түүхийг археологийн малтлагаар илэрсэн олдворуудад үндэслэн баталдаг. Харин бичиг үсэг үүссэний дараах үе буюу төрт улс, эзэнт гүрний түүхийг бид ном судраас уншдаг ч түүхэн сурвалжууд заримдаа өрөөсгөл байх нь бий.
Археологичид бичгийн сурвалжид дурдагдсан хотын балгас, хаадын ордны туурийг олж, малтан судалснаар "бичгэн сурвалж үнэн үү, эсвэл хэтрүүлэг үү" гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоодог. Тэдний ажил нийгэмд оюуны болон эдийн засгийн асар их үнэ цэнийг бий болгож, улс орны тусгаар тогтнол, түүхэн үнэнийг баталгаажуулдаг стратегийн чухал хөрөнгө оруулалт болдог билээ.
Бид МУИС-ийн Археологийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Т.Идэрхангайн Сэлэнгэ аймгийн нутагт хийж буй малтлага судалгаагаар зочилж, танилцлаа. Уг экспедиц нь МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн найман эмэгтэй, гурван эрэгтэй оюутнаас бүрджээ. “Энэ удаагийн экспедицэд охид голдуу явж байгаагаараа онцлог. Үргэлжлэлийг эндээс уншина уу.

ТҮҮХЭН БАРИМТ: “Монголын гүн” хэмээх Ф.А.Ларсоны Сайн ноён хан Т.Намнансүрэн, Чин ван М.Ханддорж тэргүүтэнд илгээсэн захидал
Олон улсын Монгол судлалын XIII Их хурал 8-р сарын 10-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод боллоо. Энэ удаагийн хуралд 30 улсын 546 эрдэмтэн, судлаач оролцож, монгол хэл шинжлэл, түүх, археологи, антропологи, угсаатан судлал, шашин судлал, соёл судлал, олон улсын харилцаа зэрэг чиглэлээр 500 гаруй илтгэл хэлэлцүүлэв.
Япон улсын Кобе их сургуулийн Олон улсын соёл судлалын ахисан түвшний сургуулийн профессор Тачибана Макото "Монголын гүн" ба "Бээжингийн Моррисон": Франц Август Ларсоны монголоор бичсэн захидлууд ба ХХ зууны эхэн үеийн олон улс дамнасан сүлжээ” сэдвээр илтгэл тавилаа.

САНАЛ БОЛГОХ ЯРИЛЦЛАГА
Монголын хөрсөн дор ямар эрдэнэс нуугдаж байгааг гаднаас нь хараад хэн ч мэдэхгүй.
"Эрдэнэт овоо" орчмын хувирч өөрчлөгдсөн боржин, ногоолингийн өнгөр зэрэг зэсийн хүдрийн шинж тэмдэг олон геологичийн хорхойг хүргэсэн. Тэд судал хайж, дээж авсаар уул бүхэлдээ хоосон чулуулаг биш, зэс молибдений хүдрээс бүтсэн баялаг орд байна гэдгийг тогтоов. Ингэж бид “Эрдэнэт үйлдвэр”-тэй болсон.
Монгол, Зөвлөлтийн геологичид говь нутагт судалгаа хийж явахдаа илрүүлсэн геологийн гажил (аномаль)-ыг зэсийн орд байж болзошгүй гэж анхлан таамагласан...Үүнээс хойш 120 орчим цооног өрөмдсөн ч дорвитой нөөц илэрсэнгүй.“Сүүлийн удаа өрөмдлөг хийе” гэсэн шийдвэрийн ард алт, зэс, молибдений асар том орд болох нь илэрхий болжээ. Ийнхүү бид “Оюу толгой”-той болсон.
Франц, Монголын хамтарсан хайгуулын баг Дорноговийн Зүүнбаянгийн сав газрын тунамал чулуулгийг нарийвчлан судалж, геофизикийн болон геохимийн мэдээлэлд тулгуурлан хэд хэдэн туршилтын өрөмдлөг хийв. Өрөмдлөгийн цооногуудын нэгээс ураны эрдэсжилт илэрлээ. Дараа, дараагийн оновчтой таамаглалд үндэслэсэн өрөмдлөгүүдээр баялаг нөөцтэй ураны хүдэржилтийг тогтоов. Бид ийнхүү Зөөвч Овоо-той болсон. GoGo.mn сайт “МАРГААШ АЖИЛТАЙ” булангаараа энэ удаад “Бадрах Энержи” компанийн Гидрогеологийн менежер, Монгол Улсын мэргэшсэн инженер, Монгол Улсын Зөвлөх гидрогеологич Х.Гарамхандыг танилцуулав.

Мах, шатахууны үнийг нэмж болохгүй гэсэн популист бодлогын горыг нийтээрээ "амсаж" байна
Сүүлийн нэг сарын турш улс даяар шатахууны хомстолтой нүүр туллаа. Өмнөх хомстолоос ялгаатай нь энэ удаад бүтэн сараас илүү хугацаагаар үргэлжилж байна. Мөн махны үнийн өсөлт, инфляц иргэдэд томоохон санхүүгийн дарамт үүсгэв. Энэ бүхэн юунаас үүдэв? Яагаад ийм байдалд орсон талаар эдийн засагч, АН-ын эдийн засгийн бодлогын зөвлөх А.Батпүрэвтэй ярилцлаа.