Их Британийн Байгаль орчны асуудал хариуцсан Тусгай элч Рут Дэвис COP 17 буюу НҮБ-ын Цөлжилтийн эсрэг конвенцын Талуудын 17-р бага хуралд оролцохоор энэ сарын 24-д Их Британийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг ахлан хүрэлцэн ирнэ.
Рут Дэвис нь 2024 оны арван нэгдүгээр сарын 15-ны өдөр Их Британийн Байгаль орчны асуудал хариуцсан Тусгай элчээр томилогдсон. Тэрээр байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр мэргэшсэн зөвлөх ба төр болон хувийн хэвшилд 20 гаруй жил бодлогын өндөр түвшинд ажилласан туршлагатай. КОП26 бага хурлын хүрээнд хэрэгжүүлсэн Байгаль орчны компанит ажлыг удирдсан юм.
НҮБ-ын Цөлжилтийн эсрэг конвенцын Талуудын 17-р бага хуралд оролцох үеэрээ Монгол Улсын Засгийн Газрын гишүүдтэй уулзаж, хэд хэдэн өндөр түвшний хэлэлцүүлэгт оролцох юм.
Их Британи улсын зүгээс Монгол Улс нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн асуудалд онцгойлон анхаарч манлайлан COP17 бага хурлыг зохион байгуулж буйд талархаж байна.
Их Британийн Байгаль орчны асуудал хариуцсан Тусгай элч Рут Дэвис нь COP17 бага хуралд оролцохдоо хөрсний эрүүл байдал, байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн ч богино хугацаанд сэргэх тогтвортой хөдөө аж ахуйн салбарт Их Британи улс хэрхэн манлайлж, дэмжиж ажиллаж буй талаар туршлага солилцоно.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд зохистой засаглал, бэлчээрийн менежмент, түүнчлэн COP17-той холбоотой уур амьсгал, байгаль орчны үндэсний бодлогын хэлэлцүүлэгт иргэний нийгэм, эмэгтэйчүүд, залуучуудын үр дүнтэй оролцоог хангах замаар Монгол Улсын уур амьсгал, байгаль орчин, биологийн олон янз байдлын гэнэтийн цочрол болон өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд Монгол Улстай хамтран ажиллахад Их Британи улс бэлэн байгаа бөгөөд Байгаль орчны асуудал хариуцсан Тусгай элчийн айлчлал нь үүнийг улам бататгах юм.
Эх сурвалж: Их Британийн ЭСЯ