Эзэн Богд Чингис хааны сүр хүч, суу билгийн авшигтай Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо. XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн намрын тэргүүн улаан бич сарын шинийн есөн буюу 2026 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт орших Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо.
Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо.
Тахилгын өмнөх орой лам, хуврагууд Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрд тахилгын ном хурааж, туульчид Аргил Цагаан өвгөн тууль хайллаа.
Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, Хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.
Дараа нь Хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Дорнын элч сүлд, Хэнтий аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа.
Туульч, Соёлын гавьяат зүтгэлтэн Э.Баатаржав “Эзэн Чингисийн магтаал” хайлсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Хар Зүрх уулын тэнгэрт хандсан айлтгалыг уншиж сонордуулан, айлтгалын эх бичгийг аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Д.Аюурбуньд гардууллаа.
Энэ үеэр Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж тэргүүтэй лам, хуврагууд Буман цагаан судар, Дэвжид сэржим, Жанлав цогзол ном уншлаа.