АОЗ-ийн ивээл дор зохион байгуулагдах шар тивийн олимп “Айчи Нагояа 2026” Азийн ХХ наадам эхлэхэд 29 хоног үлдээд байна.
Өнөөдөр ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “Айчи–Нагояа 2026” Азийн наадамд оролцох Монголын баг тамирчдын төлөөллийг МҮОХ-ны байранд хүлээн авч уулзан, тус наадамд өмсөх нэгдсэн хувцас хэрэглэлийг албан ёсоор гардууллаа.
Одоогийн байдлаар Монголын баг “Айчи–Нагояа 2026” Азийн наадамд спортын 31 төрөлд нийт 303 тамирчин оролцохоор мэдүүлгээ Зохион байгуулах хороонд хүргүүлээд байна.
Монголоос “Айчи–Нагояа 2026” Азийн наадамд спортын 31 төрөлд нийт 303 тамирчин оролцоно
МҮОХ нь спортын хувцас, хэрэгслийн 361° брэндтэй хамтран ажиллаж, баг тамирчдыг олон улсын тэмцээн, наадамд оролцоход шаардлагатай нэгдсэн хувцас хэрэглэлээр үнэ төлбөргүй хангаж байна.
Ингэснээр улсын төсвөөс зардал гаргалгүй, баг тамирчдын хувцас хэрэгслийн зардлыг бие даан шийдвэрлэж, тамирчдын бэлтгэл, оролцоог бодитоор дэмжиж байгаа юм.