“Нүүдэлчин” наадам Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд өнөөдөр (2026.08.21) эхэллээ.
Наадамд 21 аймгийн өв соёл тээгчид цугларч, ЮНЭСКО-д бүртгэлтэй 360 гаруй соёлын өвийг түгээн сурталчилж байна. Мөн үндэсний гар урлал, хоол хүнс үйлдвэрлэл гэх мэтчилэн 200 гаруй үйлчилгээ эрхлэгчид иржээ.
Монголчуудын өв соёл, ахуй амьдрал, үндэстэн ястны онцлог бүрийг таниулах зорилготой уг наадам тав дахь жилдээ үргэлжилж буй. Улаанбаатарын иргэн энд ирээд л Хөвсгөлийн цаатанчуудын урц, Баян-Өлгийн гэр, Өмнөговийн тэмээний соёл зэргийг нэг дороос харах боломжтой гэж албаны хүн мэдээлсэн билээ.
Наадам энэ сарын 21,22,23-ы өдрүүдэд үргэлжлэх бөгөөд маргааш 11 цагаас нээлтийн үйл ажиллагаа болно.
Сонирхуулахад, уг наадмын үеэр 1000 тогооч тогооны хорхог хийж Геннисийн амжилтад бүртгүүлэх юм.
“Нүүдэлчин” соёлын наадмаас бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.