Индонезийн Бали арлын шашны ариун баяр болох Чимээгүй өдрийг доромжилсон Швейцарь улсын жуулчинд нэг жилийн хорих ял оноожээ.
Тухайлбал Бали аралд аялж явсан Лузиан гэх жуулчин өөрийн цахим хуудаст далайн эрэг дээр алхаж байгаа бичлэгээ нийтэлжээ. Тэрээр бичлэгт уг баярын өдрөөс үүдэн далайн эрэг хоосон байгааг гайхан ярьжээ.
“Чимээгүй өдөр” буюу Ньеп нь тус арлынхан шинэ оноо угтаж, 24 цагийн турш бүх үйл ажиллагааг зогсоон бясалгаж, ариусдаг баяр юм.
Хүмүүс уг баярын өдрөөр гэртээ өнжиж, гадуур гарах, чанга дуу чимээ гаргахыг хориглодог байна. Энэхүү хориг нь арал дээр буй бүх хүмүүст хамаардаг аж.
Швейцарь жуулчин тус ариун баярын өдрөөр гадуур холхиж байгаагаа олон нийтийн сүлжээнд байршуулсан нь иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргэжээ. Түүнийг өнгөрсөн гуравдугаар сард баривчилсан байна.
Швейцарь жуулчин “Би өөрийн хийсэн үйлдэлдээ гүнээ харамсаж байна. Бали арлын иргэдээс уучлалт хүсэж байна” гэжээ.
Энэхүү баярын өдрөөр Бали арлын онгоцны буудал амарч, интернет сүлжээг хааж, цахилгааны хэрэглээг хүртэл хязгаарладаг байна. Арлын иргэд баярын өдөрт бэлдэж хүнс, хэрэгцээт бүтээгдэхүүнийг урьдчилан цуглуулдаг байна.
Эх сурвалж: BBC