Эрүүл мэндийн сайд Э.Батшугар UNCCD COP17-д оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Израилийн МАШАВ-ын захирал Эйнат Шлейн, БНХАУ-д суугаа Элчин сайд Элиайв Белоцерковский нартай уулзаж, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.
Уулзалтын үеэр өмнө нь эхлүүлсэн хамтын ажиллагааг сэргээж, илүү бодит үр дүнд чиглүүлэх боломжийн талаар санал солилцов.
Тухайлбал, Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг Израилийн мэргэшсэн эмнэлгүүдэд сургаж, түлэнхийн тусламж, шархны менежмент, нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр туршлага судлуулах боломжийг хэлэлцжээ.
Мөн Израилийн МАШАВ-ын сургалт, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт Монголын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг тогтмол хамруулах, Монгол Улсын хэрэгцээнд нийцсэн тусгай сэдэвт сургалт болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлахаар болсон байна.
Энэ нь эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэшлийг дээшлүүлэхээс гадна түлэнхий, шарх болон нөхөн сэргээх эмчилгээний арга, технологийг Монголд нэвтрүүлэхэд чиглэх юм.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам