1990 онд ижил хүйстний чиг баримжааг сэтгэцийн эмгэгийн ангиллаас хассан
2019 онд трансжендэр байдлыг сэтгэцийн эмгэг гэж ангилахаа больсон
ЛГБТИК+ хүмүүсийн эрхийн талаар, тэдэнд тулгардаг бэрхшээл, сэтгэл зүйн нөхцөл байдал, гарц шийдлийг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын удирдлагууд танилцууллаа.
"ХҮН БАЙГАА ЦАГТ ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДАЛ БАЙСААР Л БАЙНА"

Хүний эрхийн Үндэсний Коммисын дарга Д.Сүнжид:
Бүх хүн адилхан байх боломжгүйг хүн бүр мэддэг хэр нь аль эртнээс л олонхдоо тохирсон нийгмийг байгуулсан тул олон талт ялгаатай байдлыг сайн ойлгохгүй, бусдыг шүүх, гадуурхах байдал ажиглагдсаар байна.
ХЭҮК-ын гол үүрэг нь нийгэмд цөөнх хүмүүсийг бусдад ойлгуулах, тэднийг тогтолцооны хувьд хамгаалуулах арга хэмжээг авах, асуудлыг илэрхийлж, шийдлийг санал болгох чиг үүрэгтэй ажилладаг.
Өнгөрсөн 20 жилтэй харьцуулахад хүний эрхэд ахиц гарсан. ГЭХДЭЭ...
Манайд сүүлийн таван жилд ЛГБТИК+ хүмүүсийн эрх зөрчигдсөн гомдлууд ирсээр байгаа ба хууль хүчний байгууллага, тэр дундаа цагдаагийн байгууллагаас гомдлыг нь журмын дагуу шийдвэрлэхгүй, мөн төрийн байгууллагын үйлчилгээ ялгавартай ханддагаас гадна олон нийтийн үйлчилгээний газарт бусдаар хэл амаар доромжлуулсан болон хүчирхийлэлд өртсөн гэх гомдлууд гол төлөв ирдэг.
Энэхүү дүр зургаас харахад, өмнөх 20 жилээс багагүй ахиц гарсан. Жишээ нь үзэн ядах гэмт хэргийг эрүүгийн хуульд тусад нь хуульчилсан. Үзэн ядалтын улмаас бусдыг доромжлох, нэр төр гутаах, биед халдах, эд хөрөнгөд нь хохирол учруулах зэрэг сэдэлтэй гэмт хэргийг хуульчилсан гээд сайн ахиц бий. Гэхдээ нөгөө талдаа тэдгээр хүмүүс төрийн ердийн үйлчилгээг чирэгдэлгүй авах, олон нийтийн газарт тайван үйлчлүүлэх, олны дунд хэвийн амьдрах зэрэг гээд ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай ба бид үүнд чиглэсэн тодорхой ажлууд, сургалтуудыг хийдэг.
Залуу үеийнхэн буюу 35 хүртэлх насныхан хүний эрхийн мэдрэмж, хандлага харьцангуй эерэг гэж хэлж болно. Тэд нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, технологийн сэдэвт илүү либерал ханддаг болсон ба олон янз байдлыг хүлээн зөвшөөрдөг. "Миний болон бусдын эрх, эрх чөлөөг зөрчөөгүй л бол хэн нэгний байгаа байдал, амьдралыг шүүхгүй" гэдэг болсон. Хүний эрх талаасаа бодохоор энэ сэдэв анхныхаа цэг дээр эргээд л ирдэг. Өмнө нь дурдсанчлан өнгөрсөнтэй харьцуулахад бид хөгжөөд, нийтийн хандлага сайжраад л байна. Гэхдээ яригддаг асуудал маань улам нарийн болж, өөр хэлбэрээр нийгэмд гарч ирж, түүнийг нь хэрхэн шийдвэрлэх талаарх сэдэв яригдсаар л байх болно. Өөрөөр хэлбэл хүн байгаа цагт хүний эрхийн асуудал байсаар л байна.

"Транс хүмүүс Эв нэгдлийн төлөө Төв" ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Энхжин Монгол дахь транс олон нийтийн нөхцөл байдлын баримтжуулалтын талаарх танилцуулгадаа 22 хүнээс авсан асуумж, хариултаас онцлон хуваалцсан ба олон нийт, гэр бүл, ойр дотнын хүмүүс нь хэрхэн ханддаг, цаашлаад тэд ямар мэдрэмжтэй байдгийг сонирхууллаа.