COP17-ын Ногоон бүсийн үйл ажиллагаа өнөөдөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна.
Энэ өдрийн хүрээнд байгальд ээлтэй хэрэглээ, тогтвортой үйлдвэрлэл, хариуцлагатай амьдралын хэв маягийг газрын доройтол, цөлжилтийг бууруулах, экосистемийг сэргээх бодит шийдэлтэй холбон хэлэлцэж байна.
Өглөөний хөтөлбөрөөр бэлчээр дэх харь, түрэмгий ургамлын тархалт, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ногоон хотын загвар, нийлүүлэлтийн сүлжээн дэх аюултай химийн бодисын хэрэглээг бууруулах шийдлүүдийг танилцууллаа.
Мөн “Vision Gobi”, “Тэмүүлэл ногоон хот” зэрэг төслийн танилцуулга болж, газрын доройтлыг саармагжуулах, экосистемийг сэргээх, хуурай бүс нутгийг ногооруулах шинэ технологи, мал аж ахуйн цэвэр технологийн талаар хэлэлцэж байна.