“Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн хүрээнд Шархад дэд төвд барьсан эхний ээлжийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа.
Шархад дэд төвд нийт 338 айлын ногоон орон сууц барихаар төлөвлөснөөс эхний 110 айлын орон сууц ийнхүү ашиглалтад орж, оршин суугчдаа хүлээн авахад бэлэн болжээ.
Нийт орон сууцны 10 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан төлөвлөсөн бөгөөд орц, гарц болон дотоод зохион байгуулалтыг хүртээмжтэй байдлаар шийджээ.
Тус орон сууц нь эрчим хүч, усны хэмнэлттэйгээр төлөвлөгдсөн бөгөөд энгийн стандарт барилгатай харьцуулахад эрчим хүчийг 25 хувь, усыг 20-25 хувиар хэмнэх үзүүлэлттэй байна. Мөн барилгын материалд шингэсэн эрчим хүчийг 20-25 хувиар хэмнэхээр тооцоолжээ.

Ногоон орон сууц нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ногоон барилгын EDGE сертификатыг авсан байна. Барилгын материалын сонголт, ус болон эрчим хүчний хэрэглээнд хэмнэлттэй байхаас гадна байгаль орчинд ээлтэй байдлаар төлөвлөсөн аж.
“Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн хүрээнд Баянхошуу, Шархад дэд төвд нийт 4200 айлын ногоон орон сууц барихаар төлөвлөж байна. Орон сууцны төслүүдийг 120 мянган ам метр ногоон байгууламж, 16.4 километр дугуйн зам, 39.2 километр явган хүний зам, 3800 автомашины зогсоолтой цогцоор нь байгуулахаар төлөвлөжээ.
Төслийн хүрээнд нийт 8000 өрхийн яндангийн тоо, 5000 өрхийн нүхэн жорлонг бууруулж, жилд 2.4 сая кВт.цаг эрчим хүч, 5.5 сая литр ус хэмнэхээр тооцоолсон байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс