Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага (COP17) Монгол Улсад албан ёсоор өнөөдөр /2026.08.21/ Хотын дарга нарын форумаар үргэлжилж байна. Форумын хүрээнд хот, орон нутгийн удирдлагууд газрын доройтол, ган, усны хомсдолын эсрэг хотын түвшний шийдэл, тогтвортой газрын менежмент, хот–хөдөөгийн уялдаа, ногоон дэд бүтэц болон уур амьсгалын тэсвэртэй байдлын талаар хэлэлцэнэ.
Форум нь дэлхийн зорилтуудыг орон нутгийн бодит хэрэгжилттэй холбох, хотуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж, үр дүнд нь “Улаанбаатарын тунхаглал”-ыг COP17-ын өндөр түвшний сегментэд танилцуулахаар зорьж байна.

Тус арга хэмжээг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Газар нутагтайгаа зохицон амьдрах нүүдлийн өв соёл өнөө ч хадгалагдан байгаа Монгол оронд дэлхийн улс орнуудын адил газрын доройтол, ган гачиг, цөлжилтийн асуудал сорилт, бэрхшээлийг дагуулж байна. Цөлжилт, усны нөөцийн хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтол, түүнээс үүдэх шар шороон шуурга зэрэг нь зөвхөн нэг улсын хилээр хязгаарлагдахгүй.
Энэ удаагийн бага хурлаар дэвшүүлсэн зорилго хэрэгжсэнээр бэлчээр болон газрын доройтол буурч, иргэдийн амьдралд бодит үнэ цэн мэдрэгдэх учиртай. Энэ үйл явцад хотуудын түншлэл, хөрөнгө оруулалтын оновчтой шийдлүүд чухал юм. Харин бид та бүхний сайн туршлагаас суралцаж, шинэ санаа, түншлэлийн загварыг харилцан ашигтайгаар нэвтрүүлэхийг зорьж байна. Хотын дарга нарын чуулга уулзалтаар хотуудын нийтлэг байр суурь, хамтын зорилтыг илэрхийлэх “Улаанбаатарын тунхаглал”, тэдгээрийг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулах “Улаанбаатарын санаачилга”-ыг дэвшүүлэхээр төлөвлөж байна. Хотуудын түншлэл, хөрөнгө оруулалтын боломж нь олон улсын хамтын ажиллагааны чухал алхам болно. Энэ өдрүүдийн хэлэлцүүлэгт өрнөх шинэ санаа, бодит шийдэл нь урт хугацааны хамтын ажиллагааны эхлэл болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Ясмин Фуад, 2050 он гэхэд дэлхийн хүн амын 1/3 нь хот болон хот суурин газарт амьдарна. Тэгэхээр энэ хүмүүсийг хүнсээр хангах нь бидний хувьд тулгамдсан асуудал болно. Хотын иргэдийн амьдрах таатай орчин бүрдүүлэх нь зөвхөн хотод суурьшсан иргэдийн асуудал биш, малчдын ахуй амьжиргаа, санхүүгийн хэрэгцээ шаардлагыг хангах бодлогоор дэмжих зэрэг цогцоор нь харах асуудал юм.
Бид хот суурин газрын менежмент, усны хангамж зэрэг нь зөвхөн суурин газарт амьдарч буй иргэдийн асуудал биш. Хөдөөгийн малчдад ч тулгамдсан асуудал болно гэж нээлтийн үгэндээ онцлов.
УРСУЛА ЗАУТТЕР: ХЭТ ХАЛАЛТЫН УЛМААС БИД АНХ УДАА ГАН ГАЧИГ ҮЗЭЖ БАЙНА
![]()
ХБНГУ-ын Бонн хотын дэд захирагч, доктор Урсула Зауттер, Бонн бол Цөлжилтийн эсрэг конвенцийг анх санаачилсан хот. Сүүлийн саруудад, тэр дундаа 5-р сараас эхлэн агаарын температур +35-ыг давсан, өнөөдөр гэхэд +40 хэм халж байгааг та бүхэн дуулсан байх аа. Бонн хотын байшин барилгууд ийм халуунд тохиромжгүй.
Бонн хотын хажуугаар Рейн /Rhine/ мөрөн урсдаг. Хэт халалтын улмаас голын усны түвшин урьд өмнө байгаагүйгээр багасаж, ан амьтад, шувууд сүүлчийн амьсгалаа авч байна. Газрын хөрс хуурайшиж, усны түвшинд түүхэн маш их буурч, ган гачиг нүүрлэж байна. Бид анх удаа ган гачиг үзэж байна.
Тиймээс энэ асуудлыг хэлэлцэх, чуулганд оролцож байгаадаа баяртай байна. Хэдийгээр асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй ч, шийдэхийн тулд санхүүжилт хэрэгтэй. Манай улсын Засгийн газрын сангаас хөрөнгө оруулалт хийгээгүй. Бонн хот санхүүжилтийн хувьд маш их хүндрэлтэй тулгарч байна.
Тэгэхээр бид компаниуд болон газрын эзэд иргэдийг эзэмшиж буй газраа, хөрснийх үржил шимийг хадгалахын тулд хөрсөө хамгаалахыг уриалж, санхүүжилт босгож байна гэв.