Зуны налгар өдрүүд шувтарч, намар хаяанд иржээ. Энэ улиралд байр түрээслэх, худалдаж авах хүмүүсийн тоо олширдог.
Энэ оны долоодугаар сарын байдлаар шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4 сая 730 мянган төгрөг байна. Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.6 сая төгрөгийн үнэтэй гэх судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ.

Орон сууцны насжилтаар авч үзвэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад шинэ орон сууцны үнэ 5.1 хувиар, хуучин орон сууцны 6.8 хувиар тус, тус өссөн байна.

Орон сууцны 1м.кв талбайн дундаж үнийг байршлаар нь харвал, Сүхбаатар дүүрэгт Сүхбаатарын талбай, 220 мянгат орчим 7.9 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 21-р хороолол орчим 3.18 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байна гэсэн судалгаа гарсан.
Нэг өрөө орон сууцны нэг сарын түрээсийн дундаж үнэ сая 300 мянган төгрөг бол хоёр өрөө орон сууцных сая 900 мянган төгрөг байна. Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэг хамгийн хямд түрээстэй ажээ.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо