Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын 2026 оны төсөвт тодотгол хийснээ өнөөдөр (2026.08.20) танилцууллаа.
Хурлын үеэр "“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа олон жил түгжигдлээ. Үүнийг хуулийн хүрээнд нээж, санхүүгийн зохицуулах хороонд бүртгэнэ. Түүний дараа хоёрдогч зах зээлд гарган, 1072 хувьцааг эргэлтэд оруулах шийдвэр гаргасан” гэж хэллээ.
Үргэлжлүүлэн “Төсвийн тодотгол батлагдвал “Эрдэнэс тавантолгой” компани дээр 1072 хувьцааг арилжих боломж хэрэгжинэ.
Үүний дараа “Эрдэнэс тавантолгой” компанийг нээлттэй компани болгож, бирж дээр бүртгүүлнэ. Биржид бүртгүүлсний дараа хувьцаа эзэмшигч нар шийдвэр гаргалтад оролцдог, хувьцаагаа зарж арилжаалдаг бололцоо бүрдэнэ. Анх 933 төгрөгөөр хувьцаа нь үнэлэгдэж байсан компани тэр үетэй харьцуулах юм бол өнөөдөр борлуулалтын орлого нь давчихсан байна. Тиймээс хувьцааны үнэ бол өснө.
Ингэж байж иргэдээ хувьцаатай болгох, иргэддээ ашиг орлогыг нь хүртээх боломж бололцоог хуулиар олгож байна гэсэн үг” гэж танилцууллаа.