Цахилгаан хязгаарлана, тог тасална. Ийм гарчигтай мэдээнд бид бүр дасал болчихжээ. 1990-ээд оны эхээр улс даяар эрчим хүчний дутагдалд орж, олон цагаар тоггүй өнждөг байв. Энэ байдал 30 жилийн дараа ч хэвээр. Ялгаа нь гэвэл цахилгаан түгээх компаниуд хязгаарлалтын хуваариа сараар нь урьдчилж гарган, цахим хуудсаараа мэдээлэхийн сацуу иргэдэд гар утасных нь дугаараар хэзээ, хэдэн цагийн турш цахилгаангүй болохыг нь мэдэгдэн, уучлал хүсдэг болжээ.
Бид эрчим хүчний хэрэглээгээ хангаж чадахгүй, хоёр хөршөөсөө худалдан авсаар байна. Эрчим хүчний сайд Б.Найдалаа “2025 онд бид нийт цахилгааныхаа 22 хувийг импортолсон. Шулуухан хэлэхэд ичмээр. Эрчим хүчний салбараа яаж хөгжүүлж, бусдаас царай алдахгүй болох вэ гэдэгт саналаа нэгтгэн, яаралтай ажиллах ёстой” гэсэн юм.
Бид 2026 оны эхний дөрвөн сард 968 сая кВт.цаг эрчим хүчийг 83 сая ам. доллароор импортолжээ. Импортын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрвөн хувиар буурсан ч үнийн дүн 17 хувиар өссөн байна. Энэ хэрээр гадагшаа урсдаг төлбөр өссөн гэсэн үг.
Ганц Монголд ч биш дэлхий даяар эрчим хүчний хэрэглээ байнга нэмэгдсээр. Хүн амын өсөлт, хотжилт, цахим хэрэглээ, ухаалаг хэрэгслүүд үүнд нөлөөлөв. Энэ чиг хандлагыг урьдаас таамаглан, эрчим хүчний өсөлтөд бэлэн байхын тулд эх үүсвэрээ нэмэгдүүлэх ёстой байв.
Гэвч эрчим хүчний салбар олон онцлогтой. Их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг, дулааны, цахилгаан станцын бүтээн байгуулалт хугацаа шаарддаг, инженерийн барилга байгууламж барихад манай үндэсний компаниуд дангаараа барих мэдлэг, туршлага хомс гээд тоочвол их.
Улсаараа олон жил тогоо таслуулж, хөдөө хүчдэл муутай цахилгаан хэрэглэж байгаа тул эрчим хүчний салбарт эрхбиш анхаарч эхлэв. Хувийн хэвшлийн санаачилгаар Бөөрөлжүүтийн 300 МВт-ын цахилгаан станцыг ашиглалтад оруулж, Сэлэнгэ аймагт 70 МВт-ын хүчин чадалтай ДЦС-ыг “Райд Монголиа” ХХК барьж бaйна. МАКС, МАК группууд цахилгаан станц барих ажлаа эхлүүлэв.
Мөн энэ сарын 3-нд өмнийн говиос бас нэг сайхан мэдээ дуулгасан нь “Зэс-Оюу” 220 кВ-ын ил хуваарилах байгууламж ашиглалтад орлоо. Энэ байгууламж эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа, өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлнэ.
“Оюу толгой” компани БНХАУ-ын Өвөр Монголын Эрчим хүчний группээс цахилгаан импортолдог. Тус компани жил бүр 160 сая ам. долларыг эрчим хүч худалдан авахад төлж байна. “Оюу толгой” компанийн уурхайгаас холгүй орших, ил хуваарилах байгууламжийн нээлтэд Эрчим хүчний сайд Б.Найдалаа оролцов.
Тэрээр, “Монгол-Хятадын” эрчим хүчний системийг түүхэд анх удаа холболоо. Найдвартай эрчим хүчтэй болохын тулд олон сувгаар тэжээгддэг байх ёстой. Ил байгууламжийг санхүүжүүлсэн “Оюу толгой” компанид талархал илэрхийлье. Энэ байгууламжийг барьсан инженерүүд, техникийн ажилтнуудад баярлалаа. Энэ бол байдаг л нэг байгууламж биш. Манай улсын эрчим хүчний салбарт өмнөд хөрш рүү том цонх нээгдлээ” гэсэн юм.
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн инженерүүд өндөр төвөгшилтэй энэ байгууламжийг барьсан юм. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу “Бид 2024 онд энэ байгууламжийг барих тендерт шалгарсан. Манай 400 орчим хүн ажиллалаа. Техникийн болон улсын комисс ажиллаж, хүлээн авсан. Хүчдэл залгасан тул урд хөршөөс манайд эрчим хүч нийлүүлэхэд бэлэн болсон. Энэ дэд станц руу БНХАУ-аас шугам орж ирсэн. Дотоодод эдгээр шугамаар дамжуулан 50-80 МВт эрчим хүчийг говийн бүсийн эрчим хүчний сүлжээнд авна” гэж ярив.

-192541-1687863655.jpeg)