Баяр ёслол, арга хэмжээнд ширээ чимэх, өдрийн халуун наранд цангаа тайлах ус, ундаа бидний эргэн тойронд мундахгүй олон бий. Дэлгүүрийн лангууны дэргэд 30 минут ажиглан зогсоход худалдан авалт хийж буй гурван хүн тутмын нэг нь ундаа барьж гарна. Энд тэндхийн хогийн савны үүдэнд хуванцар сав л хийсэж бас дүүрч харагдана.
Монгол Улсад хатуу хуванцар дахин боловсруулалтын салбарт тулгамдсан олон асуудал бий. 2024 оны байдлаар манай улсын нийт хатуу 2024 оны байдлаар Монгол Улсын нийт хатуу хог хаягдлын хэмжээ ойролцоогоор 2.9 сая тонн гэж тооцогдсон бөгөөд үүнээс Улаанбаатар хот дангаараа 1.5 сая тонныг бүрдүүлдэг.
Хуванцар буюу PET сав баглаа, боодол байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг. Гэвч улсын хэмжээнд албан ёсны дахин боловсруулалтын дэд бүтэц хангалтгүй хэвээр байгаа нь PET сав зэрэг өндөр үнэ цэнтэй материалыг бүрэн цуглуулах боломж муу хэвээр байна.
Хэдийгээр хуванцар материал нь дахин боловсруулах боломжтой ч улсын хэмжээнд нийт хуванцар хаягдлын 10-аас бага хувийг дахин боловсруулж байна. Энэ нь нэг хүний уусан 100 ундаа тутмын 10 ундааны сав нь дахин боловсруулагдаж байна гэсэн үг юм.
Нэг хүнд ногдох хуванцар хаягдлын хэмжээ ойролцоогоор 137.6 кг/жил байгаа нь Монгол Улсыг дэлхийн хэмжээнд нэг хүнд ногдох хуванцар хаягдлын хэмжээгээр дээгүүрт оруулжээ.
Хатуу хог хаягдлын урсгалд хуванцар нь ойролцоогоор 22.5 хувийг эзэлдэг нь хот суурин газрын хог хаягдлын бүтцэд хуванцар материалыг дахин боловсруулах шаардлагатайг харуулж буй. Улаанбаатар хотод жилд нийт 44,420 тонн хуванцар боловсруулах хүчин чадалтай хэд хэдэн үйлдвэр ажиллаж байгаа боловч энэ нь үүсэж буй хог хаягдлын хэмжээтэй харьцуулахад хангалтгүй юм. Нийт хатуу хог хаягдлын зөвхөн 8 хувийг дахин боловсруулж, ангилагдсан хуванцар хаягдлын ойролцоогоор зургаан хувь нь механик дахин боловсруулалтад орж байна.
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах стратеги төлөвлөгөөнд тусгаснаар хог хаягдлыг цуглуулах зардал жилийн 13 тэрбум төгрөг байна.
Эх сурвалж: Дахин боловсруулсан "PET" хуванцрын байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл тодорхойлох ажлын тайлан