2026-2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар мэдээлж байна.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Монгол хүүхэд, залуучуудыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” 2026-2028 он хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар танилцуулж байна. Түүнээс хэлсэн ярианаас онцолбол:
Цэцэрлэгийн насны гурван хүүхэд тутмын нэг нь ярьж чадахгүй, мөн гурван сурагч тутмын нэг нь уншсан зүйлээ ойлгохгүй байна.
Монгол Улс сүүлийн 30 жилд боловсролын хөтөлбөрийн шинэчлэл хийх гэж 6 удаа оролдсон, бас оромдсон. Бидний нэг алдаа нь сайд бүр нэг хөтөлбөр зарлаж түүндээ багш бэлтгэх, хувьсах зардлаа тооцох, сургалтын орчинг бэлддэггүй байсан учраас үр дүнд хүрээгүй. Тиймээс энэ жил 1 дүгээр ангиас шинэ хөтөлбөр эхлүүлж байна.
Хичээлийн шинэ жил эхлээд 10 дугаар сарын 1-н хүртэл "Би сурагч боллоо" гэдэг хөтөлбөрийг эцэг эх, багш, сурагчид хамтран хэрэгжүүлнэ. Цэцэрлэгт суудаг байсан шиг нь жижиг ширээ сандал дээр сууна. Цаашид 1-3 дугаар ангид нь цэцэрлэгийн орчныг бүрдүүлнэ.
Гэрийн даалгаврын тогтолцоог шинэчилнэ. Монгол гэр бүлийн хамгийн том хэрүүлийн алим бол "гэрийн даалгавар". Хүүхэд эцэг эх, багштайгаа муудалцдаг нэг шалтгаан. Ачаалалтай байна. 1 дүгээр ангийн хүүхэд тарж ирээд өдөрт 2-3 цаг гэрийн даалгавар хийгээд байж болохгүй. Тиймээс бид нэг хичээлийн гэрийн даалгаврыг 10 минутаас хэтрүүлэхгүй.