Ажил гэр, гэр ажил гэсэн амьдралын маршруттай өдрүүдэд ихэнх хүн хүссэн бараагаа гар утсаараа захиалдаг болсон. Цахим дэлгүүр, бараа үйлчилгээ хөгжиж буй энэ үед цахим залилан ч дагаад өсөж буй тоон мэдээлэл бий. "Цахим дэлгүүрт луйвардуулчихлаа" гэсэн бичвэрийн эзэн Ч.Энхчимэг өөрт тохиолдсон түүхээ ярилаа.
Ижил загварын буйдан өөр газарт 2 сая 900 мянган төгрөг гэж байсан учраас хямдханыг нь бодсон юм.
Тэрбээр “Манайх нүүхээр болж, ор болдоггүй хуучин буйдангаа сольё гэсэн бодлоос энэ бүхэн эхэлсэн. “Bloom” гэсэн хаягтай цахим дэлгүүрт миний хайж байсан буйдан зарагдаж байв. Үнийг нь асуутал “Энэ загвар хоёр, гуравхан үлдсэн тул үйлдвэрийн үнээр буюу 850 мянган төгрөгөөр зарна” гэж хэлсэн. Ижил загварын буйдан өөр газарт 2 сая 900 мянган төгрөг гэж байсан учраас хямдханыг нь бодсон юм.
Ажил ихтэй байсан учраас очиж үзэх зав гарсангүй. Тухайн хүн буйдангаа тайлбарлаж бичлэг хийж явуулахад жинхэнэ гэж итгэсэн. Тиймээс У.О гэсэн нэртэй Хаан банкны данс руу 850 мянган төгрөг шилжүүлж тухайн өдрийнхөө орой нь хүргүүлж авахаар тохиролцсон юм.

Уг хүн дэлгүүрийн хаягаа Баянзүрх дүүрэгт байдаг гэж зааж өгөн холбогдох утсаа ч мөн явуулав. Оройн 20 цагийн үед ирэх байсан хүргэлт ирэхгүй болохоор нь шөнө болтол хүлээж, өглөө босоод иртэл цахим хаягийг минь блоклосон байсан.
Маргааш нь “Анар бөөний төв” гэсэн цахим хаяг дээр өчигдөр сонирхсон буйдангийн зураг дүрээрээ гарч ирэв. Шалгахын тулд нөхрийнхөө хаягаар бичтэл миний мөнгө шилжүүлсэн дансыг явуулав. Тэгээд л залилуулсандаа итгэлтэй болж “Анар бөөний төвийн хохирогчид” гэсэн бүлгэмд элссэн.
-185712-113889342920260819185830.jpeg)
Тус бүлгэмийн 29 хүн нийт 19 сая төгрөгийн мөнгийг У.О гэсэн данс руу шилжүүлсэн байв. Тэр дунд зургаан ширхэг ширээ авахаар тохиролцсон Д гэх бүсгүй 3 сая 400 мянган төгрөг шилжүүлсэн байлаа.
Бид мөнгө шилжүүлсэн дансаа нягталж үзтэл У.О гэх нэг эзэмшигчтэй 19 өөр данс байсан. Нэг хүн интернет банкаараа ороод хэдэн ч данс нээж болдог болсон учраас нэг хүний нэр дээр ийм олон данс байна гэж бодож байв.
Сүхбаатар дүүргийн 1-р хэлтсийн цагдаад өргөдөл, гомдлоо мэдээлж, дансны хуулга, нотлох баримтаа өглөө. Мөрдөгч надад хэлэхдээ “Таны залилуулсан дансыг шүүж өгнө үү гэх хүсэлтийг банк руу явуулахад ойролцоогоор нэг сарын турш шалгадаг. Ямартай ч өргөдөл, гомдлыг нь хүлээж авлаа” гэж хэлсэн. Энэ хугацаанд дахин хэдэн хүн залилах гэмт хэргийн хохирогч болж байгааг мэдэхгүй байна” гэж ярилаа.
Иргэний ярьж буй мэдээллийг нягтлахаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны дэд хурандаа Б.Өсөхбаяртай холбогдлоо. Тэрбээр “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд залилуулсан гэх гомдол мэдээллийн 50 гаруй хувийг цахимаас бараа, бүтээгдэхүүн захиалж, мөнгөө шилжүүлсэн гомдлууд эзэлж байна. Цагдаагийн байгууллага залилуулсан хүний мөнгө шилжүүлсэн дансыг банкаар дамжуулан шалгахдаа заавал прокурорын зөвшөөрөл авдаг. Энэ үйл ажиллагаа 3-4 сарын хугацаанд үргэлжилнэ.
Сүүлийн нэг жилийн хугацаанд цахим залиланд нийт арилжааны банкны 30 мянга гаруй данс ашигласан байна. Оюутан залуус дансаа залилагчдад нэг өдрийн турш түрээсэлдэг асуудал түгээмэл гарч буй. Иргэдээс ирсэн гомдлыг анхан шатны буюу тав хоногийн хугацаанд шалгаж дуусдаг. Шалгалтын явцад хэрэг даамжирч, эрүүгийн хэрэг үүсвэл 2-6 сарын хугацаанд шалгаж дуусдаг” гэсэн мэдээлэл өглөө.
Надад хамгийн их итгэл төрүүлсэн зүйл нь боож багласан буйдан дээр миний гэрийн хаяг, утасны дугаар бичиж хүргэлтэд гаргахад бэлэн болгосон байсан.
Тус залиланд өртөх шахсан иргэн Э.Х өөрт тохиолдсон үйл явдлаа хуваалцлаа. Тэрбээр “Манайх саяхан шинэ байрны цайллага хийсэн. Цугларсан мөнгөөрөө гэртээ шинэ буйдан авах гээд цахимаар хайж байтал “Анар бөөний төв” хаягтай дэлгүүрт маш хямд буйдан зарж байв. Би таалагдсан загвараа сонирхож асуугаад, худалдаж авах болоход орой хүргэж өгнө гэж хэлсэн. Надад хамгийн их итгэл төрүүлсэн зүйл нь боож багласан буйдан дээр миний гэрийн хаяг, утасны дугаар бичиж хүргэлтэд гаргахад бэлэн болгосон байсан.

Би “Орой хүргэж ирэхээр чинь тооцоог нь төлье” гэж хэлтэл “Ядаж урьдчилгаа мөнгөө шилжүүлж байж хүргэлт гарна” гэж хэлсэн.
Дэлгүүрийн хаягаа Баянзүрхийн товчоонд байршилтай гэж хэлэн гадаах хаягийн зургаа, дугаартайгаа явуулсан. Заавал урьдчилгаа шаардаад байсан учир итгэл төрөхгүй цахимаар дэлгүүрийн хаягийг хайж үзтэл “Энэ дэлгүүр луйвар шүү” гэсэн анхааруулгыг харж, мөнгө шилжүүлэхээ больсон.
Тус дэлгүүр рүү “Ийм мэдээлэл явж байна. Тайлбар өгнө үү” гэтэл цахим хаягийг минь хориглосон байв” гэж ярилаа.
2026 оны эхний хагас жилийн байдлаар нийт 27 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгдсэнээс 9,648 нь залилах гэмт хэрэг байна. Энэ нь нийт гэмт хэргийн гуравны нэгээс илүү буюу 35.4 хувийг эзэлж буй. Тиймээс иргэд та бүхэн бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа цахим хаягийн баталгаатай байдлыг шалгах, бараа бүтээгдэхүүнээ өөрийн гар дээр авсны дараагаар үнэ төлбөрийг шилжүүлэхийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шүүхээс сануулж байна.