Олон улсын Монгол судлалын XIII Их хурал 8-р сарын 10-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод боллоо. Энэ удаагийн хуралд 30 улсын 546 эрдэмтэн, судлаач оролцож, монгол хэл шинжлэл, түүх, археологи, антропологи, угсаатан судлал, шашин судлал, соёл судлал, олон улсын харилцаа зэрэг чиглэлээр 500 гаруй илтгэл хэлэлцүүлэв.
Япон улсын Кобе их сургуулийн Олон улсын соёл судлалын ахисан түвшний сургуулийн профессор Тачибана Макото "Монголын гүн" ба "Бээжингийн Моррисон": Франц Август Ларсоны монголоор бичсэн захидлууд ба ХХ зууны эхэн үеийн олон улс дамнасан сүлжээ” сэдвээр илтгэл тавилаа.

Профессор Тачибана Макото Австралийн New South Wales мужийн үндэсний Mitchell номын санд хадгалагдаж буй тухайн цаг үедээ “Монголын гүн” хэмээн алдаршсан Ф.А.Ларсоны монгол бичгээр бичсэн захидлуудыг уншиж танилцжээ. Тэдгээр захидлыг Монголын эрх баригч, нөлөө бүхий зургаан хүн буюу Ерөнхий сайд Т.Намнансүрэн, Чин ван М.Ханддорж, Да лам Г.Цэрэнчимэд, Жүн ван Г.Гомбосүрэн, Эрдэнэ жонон ван М.Намсрай, Дархан чин ван Н.Пунцагцэрэн нарт хаягласан байна.
Захидлын агуулга нь, Нэг япон хүн Монгол руу явах гэж байна. Тэр хүнийг очиход тусалж болох уу? гэсэн утгатай.
Түүний илтгэлийн гол санаа нь 1900-гаад оны эхэн үеийн гадаад хүмүүсийн хувийн харилцааны тухай. Бие биеэ шууд танихгүй байсан ч бусад танилаараа дамжуулж, хувийн харилцааг ашиглан Монголын эрх баригчдад хаягласан дээрхийн адил захидал явуулж чаддаг байсан байна.
Ф.А.ЛАРСОН ГЭЖ ХЭН БЭ?
Тэр 1870 онд Шведийн жижиг хотод төржээ. 20 настайдаа нийслэл Стокхольм хот руу нүүсэн ба Стокхольмд 1892 онд Фредрик Франсоны Библийн сургуульд сууж, дараа жил нь Хятад руу явсан.
Хятадын Баотоу хотод очиж, Баотоуд байхдаа монгол хэл сурсан. Дараа нь Ф.А.Ларсон Ар Монголын Хүрээ хотыг зорьж, тэндээ нэг жил орчим амьдраад 1895 онд Чуулалт хаалга /Жанжякоу, Калган/ хот руу нүүжээ.
Чуулалт хаалга хотод Америкийн номлогч Мэри Рожерстой танилцаж, номлол хийж байв. Тэр үед нь Хятадын хойд нутгаар аялах олон европ хүмүүс тэднийхээр саатдаг байж. Жишээлбэл, 1890-ээд онд Америкийн ирээдүйн ерөнхийлөгч Херберт Хувер, Шведийн нэрт аялагч Свен Хедин зэрэг хүмүүс түүнтэй уулзсан байна. Мөн 1899 онд Их Британийн дипломатч С.В.Кэмпбелл Ларсонтой танилцаж, түүний тусламжтайгаар Монгол нутгаар аялжээ.
Хятадад Ихэтуаны бослого /Boxer Rebellion/ дэгдэхэд Хятадад үйл ажиллагаа явуулж байсан номлогчид олноор амь үрэгдсэн ба тухайн үед Чуулалт хаалгад байсан Ларсонд ч амиа алдах эрсдэл тулгарсан.
Тэрээр Кэмпбеллтэй хамтарсан судалгааны аялалдаа зориулан бэлтгэсэн жингийн тэмээгээр Хүрээ рүү дүрвэн гарч, амьд үлдсэн байна. 1904 онд тэрээр Томас Ж.Н.Гэтреллийн хамт Хүрээнд дахин очжээ.
Ларсон Манжийн эрхшээлд байх үеийн Монгол нутгаар орон орны /Америк, Англи, Швед/ гадаад хүмүүстэй аялж, өргөн хүрээний холбоо харилцаа тогтоосон тухайн цаг үедээ нэр хүндтэй хүн байжээ. Тэдгээр танилуудынх нь нэг Моррисон.
ЛАРСОН БА МОРРИСОН
Жорж Эрнест Моррисон гэж хэн бэ? Тэр Ларсонтой хэрхэн танилцав?

Моррисон нь австрали хүн бөгөөд 1914 онд Бээжинд амьдарч байсан. Тэр үедээ хөтөлсөн өдрийн тэмдэглэлүүд нь өдгөө Австралийн Mitchell номын санд хадгалагдан буйг Япон улсын судлаач, профессор Тачибана Макото эрэн хайж, уншиж судлан бусад баримтаар баталгаажуулснаар өнөөдөр монголчуудад танилцуулах судалгааны материал бэлэн болжээ.
Моррисоны цуглуулгад 1912 оны 2-р сарын 25-ны өдрийн “Ларсонтой хийсэн уулзалтын тухай тэмдэглэл” гэж бий.
Тэрхүү тэмдэглэлд, Өчигдөр шөнө Бээжинд хүрэлцэн ирсэн швед хүн Ф.А.Ларсон надтай уулзахаар ирсэн. Тэр Монголын ноён Ханд Чин Вангийн зааврыг авч ирсэн... хэмээсэн байна. Энэ бичгээс үзэхэд Моррисон, Ларсан нар 1912 оны 2 сарын 24-нд танилцжээ.

Моррисон цуглуулгад түүнтэй уулзсан хүмүүсийн үлдээсэн өнөөгийнхөөр бол “нэрийн хуудсууд” хадгалагддаг. Тэдгээр дотор Манжийн сүүлийн ван болон Чин ван Ханддоржийн нэрийн хуудас ч байх аж. Тэгэхээр Моррисон Чин ван Ханддоржтой танил байжээ.
Ларсон Моррисонтой танилцсаны дараа түүнд янз бүрийн мэдээлэл дамжуулах болжээ.
Тухайлбал, 1912 оны 2-р сарын 29-нд илгээсэн захидалд, “Намайг Өргөөд очихоос хэдхэн хоногийн өмнө хоёр япон хүн Өргөөгөөс явсан бололтой. Тэд тэнд юу хийж байсныг оросууд мэдээгүй. Харин миний монгол найзын хэлснээр тэд Манжийн амбанд автомашин зарж, мөн автомашинаар Хятадын цэргийг Өргөө рүү илгээхийг зөвлөж байсан гэнэ.
Тэд Засгийн газрын хөрөнгөөр аялж, амьдарч байжээ. ...Гэвч Өргөөд Америкийн худалдааны компанийн Богд хаанд худалдсан автомашинаас өөр нэг ч автомашин ирээгүй байна...
Япончууд хятадуудын дунд амьдарч байсан бол хэн ч анзаараагүй байж мэднэ. Одоо ч япончууд Өргөөд ирж нөхцөл байдлыг ажиглаж байхыг гайхах зүйлгүй” гэж бичсэн байжээ.

Ларсоны дамжуулж байсан Монголын тухай бодит, шуурхай мэдээлэл Бээжинд суугаа Моррисонд маш чухал ач холбогдолтой нь эргэлзээгүй.
Моррисоноос Ларсонд бичсэн 1912 оны 5-р сарын 10-ны өдрийн хариу захидалд, “Таны илгээдэг мэдээлэл надад хамгийн үнэ цэнтэй юм. Ийм төрлийн мэдээлэл олж авмагц надад тухай бүр нь мэдэгдэж байвал ихэд талархах болно” гэжээ.
Моррисоны цуглуулгад 1912-1918 оны хооронд Ларсоноос түүнд илгээсэн 46 захидал, мөн Моррисоноос Ларсонд илгээсэн 14 захидал хадгалагдан үлджээ. Ларсоны өгсөн мэдээлэлд тулгуурлан Моррисон янз бүрийн санал бүхий бичгийг Хятадын Засгийн газарт өргөн барьж байв.
1914 оны 6-р сард Ф.А.Ларсон Монголын Засгийн газраас Америк, Англи, Франц, Герман зэрэг улсад хаягласан улсын төрийн захидлыг Бээжин дэх тухайн орнуудын Элчин сайдын яамнаа хүргэж байжээ. Үүний улмаас таван жилийн хугацаатай байсан Хятадын Засгийн газрын зөвлөхийн гэрээ нь 1 жил 6 сарын дараа цуцлагдсан буюу ажлаас халагдсан.
Энэхүү төрийн захидлыг дамжуулах ажиллагаанд тухайн үед Хүрээнд байсан Оскар Мамен голлох үүрэгтэй оролцож байсан. Мамен хуучин танил Ларсонд улсын нууц бичиг, захидлыг хүргэх үүргийг даалгаж байжээ.
“ОСКАР МАМЕН: ЭДГЭЭР ЗАХИДЛЫГ ЯВУУЛЖ БАЙГААГ ОРОСУУД МЭДЭХГҮЙ БАЙХ НЬ ЧУХАЛ”
Энэ хэргийн талаар Оскар Мамен тэмдэглэлдээ, Эдгээр захидлыг явуулж байгааг оросууд мэдэхгүй байх нь хамгийн чухал. Монголчууд Засгийн газрын асуудлаар Бээжин дэх улс орнуудын ЭСЯ-нд захидал илгээх хүсэлтэй байгаагаа надад хэлсэн. Би битүүжилсэн бүх дугтуйг Ларсонд явуулсан. Ларсон тэдгээрийг ЭСЯ-д хүргэсэн” гэсэн байна.
Эдгээр баримтаас үзэхэд төрийн захидлыг гадаадын иргэд, тухайлбал Ларсон, Мамен зэрэг хүний хувийн харилцаа, сүлжээг ашиглан Бээжин дэх ЭСЯ-д хүргүүлж байсан нь тодорхой байна.
Энэхүү төрийн албаны захидлуудыг гадаадын иргэд, Мамен болон Ларсоны хувийн сүлжээг ашиглан хүргүүлсэн тул Засгийн газрын баримт бичгүүдэд энэ талаар ямар ч тэмдэглэл үлдээгүй. Тиймээс гадаадын иргэдийн хувийн харилцаа нь монгол төрийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй байсныг профессор Тачибана Макото онцлон тэмдэглэв.
Ф.А.ЛАРСОНООС САЙН НОЁН ХАН Т.НАМНАНСҮРЭНД ИЛГЭЭСЭН ЗАХИДАЛ

Энэхүү судалгааны ажлаас онцлох хамгийн чухал баримт нь Ларсоноос Сайн ноён хан Т.Намнансүрэн, Чин ван М.Ханддорж, Да лам Г.Цэрэнчимэд, Жүн ван Г.Гомбосүрэн, Эрдэнэ жонон ван М.Намсрай, Дархан чин ван Н.Пунцагцэрэн гэсэн зургаан хүнд хаягласан захидал юм.
Зургаан захидлын агуулга яг адилхан учир Сайн Ноён ханд хаягласан захидлыг авч үзье.
Захидалд, “Зүи дэн /Хятадаар Швед улсыг хэлнэ/ улсын Ларсон хичээнгүйлэн туйлын өршөөлт Сайн ноён хан таны амгаланг айлтгаму.
Эрдэнийн ордноо тунгалаг сайхан залран амуй за, айлтгах ану. Эдүгэ мунхаг Ларсон миний танил нөхөр Япон? Улсын хүмүүн Цэнг Жун Чан Ц Ланг хэмээх нэртэй, хуурай замын цэргийн .... тушаалтай, маш шударга томоотой хүн “Нийслэл хотоор дайран Да хүрээнээ тойроод үзсүгэй” хэмээх тул огт өөр илүүц зүйлгүй ээ. Өршөөн хайрлан, онцгой нигүүлсэн хамгаалан харгалзах ажааму хэмээн итгэмжлэн өршөөлд итгэж мэдүүлэн бариулба. Ф.А.Ларсон.
Хоёр сарын шинийн 5. Нийслэлээс өргөв” гэжээ.
Захидалд яг хэдний өдөр бичсэн нь тодорхойгүй. Билгийн тооллын 2 сарын шинийн 5 нь аргын тооллын 3 сарын 1 болно.
Ларсон Моррисонд 46 удаа захидал бичсэн тухай дээр өгүүлсэн.
1914 оны 2-р сарын 26-нд Моррисоноос Ларсонд илгээсэн захидалд, “Миний япон найз, хошууч Танака 3-р сарын 6-нд Өргөө рүү явах гэж байна. Түүнд таны Монгол дахь найз нараас туслах боломж байна уу. Хэрэв зөвшөөрвөл би түүний нэрийг хятадаар бичиж өгье“ гэжээ.
Танака гэдэг овог Японд хамгийн түгээмэл байдаг. Энэ хүн чухам ямар хүн болох нь одоогоор тодорхойгүй. Тодруулахын тулд би Моррисоны цуглуулгаас нэрийн хуудсыг нь хайсан. Моррисоны цуглуулгад хэдэн мянган нэрийн хуудас бий. Тэдгээрийн дотор Ларсоны нэрийн хуудсаас эхлээд тухайн үед Бээжинд ирсэн бараг бүх хүний нэрийн хуудас байх ба хошууч Танакагийн нэрийн хуудсыг мөн олж чадсан.
Түүний нэрийн хуудасны ард нь японоор “Хуурай замын япон цэргийн хошууч Танака” гэж бичсэн байна. Түүний японоор бичсэн нэр Ларсонаас Т.Намнансүрэнд хаягласан захидалд хятадаар бичсэн нэртэй таарч байна.
Нэрийн хуудас дээр 3-р сарын 6 гэж бичсэн байна. Моррисоноос илгээсэн дээрх захидлыг мөн 3-р сарын 6-нд илгээсэн. Моррисон Танакагийн Монгол руу явах өдрийг нэрийн хуудсан дээр тэмдэглэсэн байна. Тэгэхээр энэ хүн Танака Шожиро мөн байна.

Профессор Тачибана Макото Танака Шожиро гэж хүний тухай мөн сураглаж үзжээ.
Энэ хүн сайн англи хэлтэй, 1906 онд Английн хааны IV зэргийн Викториа одон медалиар шагнуулсан. Англи хэлнээс янз бүрийн ном япон хэлнээ орчуулсны учир Английн эзэн хааны шагнал хүртсэн. Англитай нягт холбоотой хүн байж.
Моррисон Австралийн хүн. Австрали нь Английн бүрэлдэхүүнд байсан учир тэр сүлжээгээрээ Танакатай мөн холбоотой байжээ.
Ларсон захидалдаа Танакаг “миний найз” гэж бичсэн боловч үнэнлээ Танака, Ларсон хоёр бие биеэ шууд танихгүй. Моррисоны хүсэлтээр уг захидлыг бичсэн. Моррисон энэ хоёрыг холбосон. Хувь хүний сүлжээгээ ашиглан энэ хоёр хүнийг холбож өгсөн гэсэн үг.
“ТАНАКА ШОЖИРО 1914 ОНД МОНГОЛД ОЧСОН ТУХАЙ ЯМАР Ч БАРИМТ ОЛДООГҮЙ”
Японы архивын баримтуудыг шүүж үзэхэд, Танака Шожиро 1914 онд Монголд очсон тухай ямар ч баримт олдоогүй. Тэр хүн Монголд очоогүй учир уг захидал Моррисонд үлдсэн байна. Хэрэв тэр хүн захидлыг аваад Монголд очсон бол Моррисоны цуглуулгад захидал үлдэх ёсгүй юм.
Судалгааны үр дүнд, Морриссоны хүсэлтээр Ларсоны монгол хүнд хаягласан захидал нь япон хүн Танакад зориулан бичигдсэн нь тодорхой болсон.
Гэвч Танака Шожиро Монголд очоогүй.
Оскар Мамений тэмдэглэлээс үзэхэд Бээжин дэх ЭСЯ-д илгээх нот бичиг дамжуулах ажиллагаа тухайн үед хувийн харилцааг ашиглан хэрэгжиж байжээ.
Гадаад иргэдийн хувийн харилцаа нь тухайн хүн ямар улсын иргэн байхаас үл хамаарах өргөн хүрээтэй сүлжээ байсныг энэхүү баримт нотолж байна. Эдгээр материалыг ашигласнаар архивын баримтаас дангаар тогтоох боломжгүй түүхийг илрүүлэх боломжтой нь харагдана. Орчин үед архивын баримтад тулгуурласан судалгаа ахицтай байгаа ч тэдгээрийг үүн шиг хувь хүний харилцаатай холбоотой баримтаар баяжуулбал түүхэн үйл явдлууд илүү тодрох боломжтойг профессор Тачибана Макото танхимд цугласан эрдэмтэн, судлаачдад сануулав.