Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотод 8-р сарын 17-ны өдөр эхэллээ.
Чуулганы эхний өдрийн зарим статистикийг БОУАӨ-ийн сайд, тус хурлыг зохион байгуулах хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцуулав.

Тэрбээр, Чуулганы үндсэн үйл ажиллагаа буюу олон улсын хуралдаанууд болж буй Цэнхэр бүс /Blue zone/-ийн арга хэмжээнд 8-р сарын 17-ны байдлаар 15107 хүн бүртгүүлсэн бөгөөд бүртгэл үргэлжилж, давхардсан тоогоор цэнхэр бүсэд 23162 хүн нэвтэрчээ.
Манай улсын хилээр 167 улсын төлөөлөгчид нэвтэрч, зочилж ирсэн байна. Улаанбаатар хотод 9736 зочид буудлуудын өрөө захиалагдсан дүн мэдээ гарсан байна гэв.
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өчигдөр хийсэн мэдээлэлдээ, СОР17 чуулганд гадаадын 20 мянга орчим төлөөлөгч зорин ирсэн гэж дурдсан юм.