Төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн сурагч бүр нэгдсэн загварын дүрэмт хувцастай байхыг хуульчилсан байдаг. Гэвч зарим сургууль шинэ загварын хувцас гаргаж, худалдаалахыг оролдсон тухай өчигдөр (2026.08.18) Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир мэдээлсэн.
Тэрбээр “Бид хуулиараа нэгдсэн дүрэмт хувцасны загвартай байх ёстой. Нэгдсэн загварын дүрэмт хувцас өмсөхийг сургуулиуддаа шаардана. Поло цамц дүрэмт хувцасны иж бүрдлийн нэг хэсэг. Эцэг эх, асран хамгаалагч нарт энэ тухай зөв ойлголт өгөхгүй бол “….. дүүрэг шинэ загварын дүрэмт хувцас гаргачхаад ав гэж байна. Би өнгөрсөн жил шинэ дүрэмт хувцас авсан. Одоо дахиад авах болчихлоо" гэсэн гомдол ирж байна.
Аймаг, дүүргээрээ загвар гаргаж ирээд дүрэмт хувцас шинээр хүүхдүүдийг ав гэвэл эцэг эхэд ачаалал ирж, хууль зөрчих асуудалд орон нутгийн удирдлагууд орно шүү" гэв.
Эх сурвалж: Боловсролын яам