Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу ирэх долоо хоногт БНХАУ-д ажлын айлчлал хийнэ.
Айлчлалаар газрын тосны хайгуулыг эрчимжүүлэх, шатахуун тогтмол авах асуудлаар яриа хэлэлцээ хийхээр төлөвлөжээ. Гэтэл энэ айлчлалын өмнө газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Монголиа файсон энержи” компаниас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан кемпийн ажилчдын байр луу нэр бүхий иргэд зөвшөөрөлгүй нэвтэрчээ.
Тэд хятад ажилчдын эрх чөлөө, эд хөрөнгөд халдаж, дураар авирлан шууд дамжуулалт хийн, цахим орчинд нийтэлсэн юм. Г.Дамдинням сайд энэ талаар "Гэв гэнэт ийм хорлон сүйтгэх ажил хийнэ гэдэг бол санамсаргүй тохиолдол биш. Энэ бол улс үндэстнийхээ эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдлын эсрэг ноцтой гэмт үйлдэл. Хууль, хяналтын байгууллага ажиллана!" гэж бичжээ.
Манай улс БНХАУ-аас сар бүр 71,000 тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлох хүсэлт гаргаж, холбогдох яриа хэлэлцээр үргэлжилж байна. Хятадын талаас гурван хилийн боомтоор дамжуулан сард 75,000 хүртэлх тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтойгоо мэдэгдээд байна.
Манай улсын нэг өдрийн АИ92 шатахууны хэрэглээ дунджаар 2000 тонн байдаг юм.