“Би орон нутагтаа нөхөн сэргээлтийн ажил хийдэг. Бүс нутагтаа гансаг ургамлыг тариалж, үр соёо суулгаснаар цөлжилтийг бууруулах боломж бүрдэнэ. Энэ тухай дэлхийн бусад малчидтай туршлага хуваалцахаар ирлээ” хэмээн БНХАУ-ын ӨМӨЗО-ы малчин Х.Танан “Дэлхийн малчдын чуулган”-д ирсэн анхны сэтгэгдлээ хуваалцлаа.
Энэ сарын 10-15-ны өдрүүдэд дэлхийн 102 улсын малчид Монгол улсад цугларч, туршлага солилцоно.
ӨМӨЗО-ы Шилийнгол аймагт сүүлийн жилүүдэд зуд турхнаас илүү ган гачиг болох нь элбэгшсэн.
Чуулганд оролцохоор ирсэн 200 гаруй малчны төлөөлөл Х.Танан үргэлжлүүлэн “Манай нутагт эрчимжсэн мал аж, ахуй сайн хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд зуд турхнаас илүү ган гачиг болох нь элбэгшсэн. Хур тунадас багассан учраас өвс, ногоо ургахгүй малчдад хүндрэл учруулж байна. Тиймээс цөлжилтийн эсрэг туршлага судлах хэрэгтэй” хэмээн ярилаа.
Бүгд Найрамдах Кени улсаас ирсэн малчин Патрик “Бид Кени улсын Пассида гэх нүүдэлчид бие биедээ тусалдаг төрийн бус байгууллагыг төлөөлж ирсэн. Их дулаан орноос ирсэн учраас Монголд буухад сэрүүхэн, хүйтэн санагдсан. Бидний нүүдэллэж буй газар нутаг хуурай, цөлөрхөг учраас голлон тэмээ үржүүлдэг. Монголтой ижилхэн хонь, ямаа, үхэр, адууг үржүүлэх бөгөөд нэмэлтээр илжиг маллаж байна.
Нүүдэлчин аж ахуй бол байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтийг бага байлгахад ихээхэн хувь нэмэр оруулж буй хэв маяг юм. Гэвч бидний оруулж буй хувь нэмрийг дэлхийд сайн хүлээн зөвшөөрдөггүй. Монгол малчидтай уулзан, туршлага судлах болсондоо үнэхээр таатай байна” гэж ирсэн зорилгоо хуваалцлаа.
Чуулганд ирсэн малчид Монголын бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн онцлогтой танилцаж, хээрийн аялал, сэдэвчилсэн хэлэлцүүлэгт оролцох юм. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн малчид Хэнтий, Говьсүмбэр, Архангай, Баянхонгор, Булган аймгийг зорьж, монгол малчидтай танилцана. Бэлчээр ашиглалт, нүүдлийн мал аж ахуйн уламжлал, малчдын ахуй амьдрал, өв соёлтой танилцан, туршлага солилцох юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-тай хамтран “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жил-2026”-ийн хүрээнд тус уулзалтыг зохион байгуулж буй.
Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 123 малчин Хэнтий, Говьсүмбэр, Архангай, Баянхонгор, Булган аймгийг зорьж, монгол малчидтай танилцана.
“Морокко улсын +45 градус дулаан газраас ирсэн учраас Монгол их хүйтэн санагдлаа. Монголын үзэсгэлэнт байгалийг биширч, нутгийн эзэд болсон малчидтай уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Катмандуд болсон олон улсын хурлыг Монголд үргэлжлүүлж байна гэж ойлгосон.
Тиймээс малчдад тулгарч буй олон асуудлыг хэлэлцэж, шийдэлд хүрэх зорилготой” хэмээн Морокко улсын малчин Нина ярилаа.
Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтол, малчдын амьжиргаа, зах зээл, залуу үеийн оролцоо, эмэгтэй малчдын эрх, оролцоо зэрэг малчдад нийтлэг тулгамдаж буй асуудлыг хоёр өдрийн турш хэлэлцэж, шийдэл хайна гэв. Бүсчилсэн хэлэлцүүлгүүдээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн энэ сарын 14–15-нд Улаанбаатар хотноо болох “Дэлхийн малчдын чуулган”-ы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
Нэгдсэн хуралдаанаар малчдын дуу хоолой, туршлагыг дэлхийн түвшинд хүргэх нэгдсэн индэр болгож, малчдын уулзалтуудаас гарсан гол тунхаглалуудыг эцэслэн баталж, малчдын хамтын нийгэмлэгүүд, түншүүд хоорондын олон улсын хамтын сүлжээг бий болгоно.
“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил- 2026” нь дэлхий нийтийн анхаарлыг нүүдлийн мал аж ахуйн онцлог, бэлчээрийн тогтвортой байдал, малчдын мэдлэг туршлага, соёл уламжлалыг сурталчлан таниулах зорилготой.
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам