Дэлхийн ихэнх улсад, тэр дундаа Европ, Азийн орнуудад зуны аагим халуун цаг агаар үргэлжилж байгаа билээ. Тэгвэл маргааш буюу энэ сарын 12-ны лхагва гарагт болох бүтэн нар хиртэлт Арктикийн бүс нутгаас Баруун Европ хүртэлх өргөн уудам газар нутгийн цаг агаарын нөхцөлд богино хугацааны өөрчлөлт үүсгэх төлөвтэй байна.
Тодруулбал, сар дэлхий болон нарны дундуур өнгөрч, нарны гэрлийг хэсэгчлэн эсвэл бүрэн халхлах үед тухайн бүс нутагт дэлхийн гадаргад хүрэх нарны энерги эрс буурдаг. Үүний улмаас агаарын температур түр хугацаанд буурч, салхины хурд болон чиглэлд өөрчлөлт орж, үүлшилтэд хүртэл нөлөөлөх боломжтой байдаг. Судалгаагаар нар хиртэлтийн үеийн хөрөлт “хиртэлтийн салхи” үүсгэх нөхцөл болдог нь ажиглагджээ.
-100600-192421791220260811100623.jpeg)
Энэхүү нар хиртэлтээр Испанийн хойд хэсэг, Исландын баруун хэсэгт бүтэн хиртэлт ажиглагдах бол Мадридад нарны 99.9 хувь, Дублинд 94 хувь, Парист 92.1 хувь, Лондонд 91.4 хувь нь халхлагдана.
2026 оны наймдугаар сарын 12-ны бүтэн нар хиртэлтийн зам Хойд туйлын орчим дахь Оросын хойд хэсгээс эхэлж, Арктик болон Хойд Атлантын далайг дайран Гренланд, Исландын баруун хэсэг, Испанийн хойд нутаг болон Португалийн зүүн хойд захад хүрнэ. Харин Европын ихэнх хэсэгт нар хэсэгчлэн хиртэх үзэгдэл ажиглагдана.
Нарны гэрэл хамгийн ихээр хаагдах үед тухайн газрын гадарга хурдан хөрж, үүний дагуу ойролцоох агаарын температур хэдэн хэмээр буурах боломжтой. Мөн салхины нөхцөл өөрчлөгдөж, үүл багасах эсвэл тархах зэрэг богино хугацааны атмосферийн үзэгдэл ажиглагдаж болно. Зарим судалгаагаар нар хиртэлтийн үед газрын гадарга хөрөхөд нам түвшний бөөн үүлс хурдан сарних хандлагатай байдгийг тогтоосон байна.
Нар хиртэлт дууссаны дараа илч өмнөх шигээ хэвийн хэмжээнд хүрч, температур болон салхины нөхцөл аажмаар хуучин төлөвтөө орно.
Гэхдээ эдгээр өөрчлөлт нь түр зуурын шинжтэй бөгөөд тухайн бүс нутгийн ерөнхий цаг агаарын төлөвийг удаан хугацаанд өөрчлөх хэмжээний нөлөө үзүүлэхгүй. Нар хиртэлт дууссаны дараа илч өмнөх шигээ хэвийн хэмжээнд хүрч, температур болон салхины нөхцөл аажмаар хуучин төлөвтөө орно.
Энэ удаагийн бүтэн нар хиртэлт Европын хувьд онцгой үзэгдэлд тооцогдож байна. Тухайлбал, Испанийн хойд хэсэг, Исландын баруун хэсэгт бүтэн хиртэлт ажиглагдах бол Мадридад нарны 99.9 хувь, Дублинд 94 хувь, Парист 92.1 хувь, Лондонд 91.4 хувь нь халхлагдана.
Нар хиртэлтийн үеэр нар руу шууд харах нь нүдэнд ноцтой гэмтэл учруулж болзошгүй тул хэсэгчилсэн хиртэлтийн бүх үе шатанд зориулалтын нарны ажиглалтын шил буюу хамгаалалтын хэрэгсэл ашиглахыг мэргэжилтнүүд зөвлөдөг.
Эх сурвалж: CNN