"Монгол дархчуудын бүтээлүүд дэг жаяг өвөрмөц, донжтой байдгаараа онцлогтой.
Сүүлийн 200 жил шарын шашин дэлгэрсний улмаас дархчуудын бүтээл туурвилд Төвөдийн нөлөө их орсон. Гэсэн хэдий ч нүүдэлчин ард түмний ахуйн соёлоос үүссэн донж уламжлагдсаар иржээ" хэмээн Монголын уран дархчуудын "Түмэн эрдэнэс" мэргэжлийн холбооны тэргүүн С.Батзоригт "Монгол дархан-Адууны соёл" үзэсгэлэнгийн үеэр ярилаа.
НҮБ-аас тунхаглан баталсан “Дэлхийн адууны өдөр” болон “Монгол дархны өдөр”-т зориулсан тусгай үзэсгэлэнг өчигдөр (2026.07.08)Чингис хаан Үндэсний музейд нээлээ. Үзэсгэлэн нүүдэлчин Монголчуудын оршихуйн үндэс болсон адуу, түүнийг дагасан соёлын баялаг уламжлал, уран дархчуудын ухаан, мэлмийн ураар бүтсэн адуун соёлын тоног хэрэгслийг цогцоор нь сурталчлан таниулах зорилготой.
Үйл ажиллагааны үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлтийг танилцуулж, жил бүрийн долоодугаар сарын 08-ны өдрийг “Монгол дархны өдөр” болгон баталсан Засгийн газрын 271 дүгээр тогтоолыг дархчуудын төлөөлөлд хүндэтгэлтэйгээр гардуулав. Ингэснээр дархчууд бүтээл, өв соёлоо алдаршуулах өдөртэй болж байна.

Мөн үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эздэд төрийн дээд шагнал гардууллаа. Төрийн дээд одон медалиар шагнуулсан "Бүрэн сүх" компанийн захирал Б.Галцэцэг "Төрийн дээд одонгоор шагнуулсандаа маш их баяртай байна. Энэ шагнал миний энгэрт гялалзаж байгаа ч үүний ард миний хамт олон бий.
Манай байгууллага үнэт эдлэл, бэлэг дурсгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Дархан хүний ухаан гаргаж, нүүдэлчдийн өв соёлыг хадгалан үлдэхийг маш их хичээдэг. Анх дархан болно гэхэд хүмүүс эмэгтэй хүн гэж их шүүмжилдэг байсан. Эмэгтэй хүн ч гэсэн чаддагийг баталсандаа баяртай байна. Энэ жил Цагаан сараар гал морин жил гарсан тул түүнийг бэлгэдэж алтаар морины толгой хийн, чимэглэсэн. Дэмжиж тусалдаг бүх хүмүүст талархал илэрхийлье" гэв.
"Түмэн эрдэнэс" мэргэжлийн холбооны тэргүүн С.Батзоригт "Өнөөдөр дархчуудын хувьд бэлгэдэлтэй сайхан өдөр. Гурван жилд нэг удаа зохиогддог дархчуудын өдөрлөгөөр Монголын үе үеийн дархчууд уран бүтээлээ хэлэлцэж, залуу үедээ сургадаг үр өгөөжтэй уулзалт болдог.
Бид улам олуулаа болохын тулд дархан бэлтгэдэг албан ёсны сургуулиудаас гадна шавь-сургалт явуулж байна. 2000-аад оны үед дархны урлал эрчимтэй хөгжиж байсан ч сүүлийн таван жилд суларсан. Дархан болохоор суралцаж буй залгамж шавь нарын тоо эрчимтэй буурлаа. Залуу дархчуудад халшрах, хүсэл сонирхолгүй болох шинж ажиглагддаг.
Бид хоёр хөршид суугаа Монголчуудадаа ч зааж зөвлөсөөр ирсэн.
Адууны соёлд эрэгтэй гэлтгүй эмэгтэй хүний эд, хэрэглэл ордог. Тухайлбал, толгойн гоёл чимэглэл нь морины явдалд ихээхэн тохирдог. Эр хүний унаж яваа морины эд хэрэглэлээр бэл бэнчинг нь харж болно. Адууны эд хэрэглэл, тоног зэргийг газар бүрийн заншлаас хамааран өөр, өөр хэлбэр хийц, өнгө аястай хийдэг. Бидний нийтээрээ мэддэг Батноров, Дарьганга хийц гэх мэтчилэн нутаг нутгийн хийцүүд бий. Монголчууд адууны эдлэл хэрэглэлийг харамгүй их хийлгэж байна" гэж тайлбарлалаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Уран Дархчуудын “Түмэн эрдэнэс” мэргэжлийн холбоо болон Чингис хаан Үндэсний музей хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнд 101 уран дархны 205 шилмэл бүтээлийг дэлгэжээ.