Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон, медалиар шагнаж байна.
Дорнод аймгийн Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш, Газар зүй-Түүхийн багш Дамбын Энхбарсыг Монгол Улсын Гавьяат багш цолоор шагналаа.
Баян-Уул сумын сургууль нь 1925 онд Улз голын буриад хошууны ууган сургууль хэмээн байгуулагдсан 100 жилийн түүхтэй сургууль бөгөөд сурлагын чанараараа аймагт төдийгүй улсдаа шилдэгт тооцогддог.
Д.Энхбарс нь 1985-1987 онд төрөлх Баян-Уул сумынхаа 10 жилийн дунд сургуулийн багш, 1987-1992 онд Дорнод аймаг Гурванзагал сумын 8-н жилийн сургуулийн захирал, 1992-2014 онд мөн Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал, 2014-2019 онд багш, 2019-2021 онд мөн сургуулийнхаа захирлаар ажиллажээ.
Боловсролын салбарт 36 жил ажилласны 30 жилд нь сургуулийнхаа захирлаар ажиллаж, багш нар хамт олон, үе үеийн төгсөгчид болох олон зуун шавь нар, нутаг орондоо хүндлэгдсэн боловсролын салбарын шилдэг удирдагч, сурган хүмүүжүүлэгч билээ.