Хөл бөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 16-д учраа таарсан Мексик болон Английн шигшээ багуудын тоглолт 3:2 гэсэн онооны харьцаагаар Английн хожлоор өндөрлөлөө.
Тоглолтын эхэн хэсэгт мексикчүүд илүүрхэж байсан ч эхний үеийн сүүл хэсэгт Английн дараалсан хоёр гоолыг Жүд Беллингем оруулж, багтаа 2:0 гэсэн тэргүүллийг авчирсан.
Гэсэн ч Мексикээс удалгүй хариуг нь барьж Хулиан Кинонес гоолдож, тоглолтын тооны харьцаа 2:1 болов.
Тоглолтын хоёрдугаар үе эхлээд удалгүй Английн тамирчин Жарелл Куанса улаан хуудсаар торгуулж, талбайг орхисноор Англи хүний дутуутай тоглох болсон.
Хүний дутуутай ч тооны харьцааг холдуулах боломж англичуудад олдож, багийн ахлагч Харри Кейн торгуулийн цохилтоо амжилттай гүйцэтгэснээр 3:1-ээр тэргүүлж эхлэв.
Гэхдээ хоёр гоолын тэргүүллээ удаан хадгалж чадалгүй Харри Кейн торгуулийн талбайдаа алдаа гаргаснаар сөрсөн торгуулийн цохилтыг мексикчүүд гүйцэтгэж, тооны харьцаа 3:2 болсон юм.
Тэд тоглолтын эцсийн мөч хүртэл довтолсоор байсан ч онооны харьцааг тэнцүүлж чадахгүй байсаар тоглолт Английн хожлоор өндөрлөлөө.
Англичууд шөвгийн 8-д таван удаагийн аварга Бразилыг буулган авч шалгарсан Норвегийн эсрэг тоглоно.