Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт болон албаны бусад төлөөлөл 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнгийн талаар мэдээлж байна.
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хаврын чуулганы хуралдаан ажил хэрэгч болж өнгөрлөө. Бид олонхоор түрий барьж, хууль батлаагүй. Зөвшилцөж, ярилцсаны үндсэн дээр хуулиуд болон тогтоолын төслүүдийг баталлаа. Үр дүнтэй ажиллаж чадлаа. Бага улс төржлөө. Сөрөг хүчний өргөн барьсан хуулийн төслүүдийг хамтран баталсан.
УИХ-ын гишүүн Батжаргал:
-Бүх хууль "Чөлөөлье" аян руу чиглэсэн. "Оюутолгой" компанийн авсан зээлийн хүүг 7.9 хувь болгон бууруулж чадлаа. Олон улсын санхүүгийн байгууллагууд энэ компанид 7.1 хувийн зээл өгчээ. Засгийн газар бондоо 8 хувиар арилжаалсан. Үүнээс бага зээлийн хүүг тогтоолоо.
Байнгын хорооны дарга тус бүр мэдээлэл өгч байна.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн: Өнөөдөр манай байнгын хороо хуралдаж, дөрвөн зээлийн хэлэлцээрийг хэлэлцэнэ.
Монгол Улсад Францын Хөгжлийн агентлагийг байгуулна. Үүнээс өмнө эрх зүйн орчныг нь сайжруулна.
Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар:
Манай байнгын хороо 61 асуудал хэлэлцсэн.Үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2 хувийн татварыг хүчингүй болголоо. ААН-үүдэд таатай орчныг бий болгох хуулиуд баталлаа. Гаалийн татварыг ААН-үүд бараагаа хилээр оруулахдаа төлдөг байв. Гэтэл бараагаа борлуулаагүй удах тохиолдлууд их. Иймд гаалиар оруулснаас хойш 2 сарын дараа төлөх хууль баталлаа.
Гадаад зээлийн үр ашгийг дээшлүүлэх хуулийг баталснаар 2 мега төслийн ажил төлөвлөснөөр үргэлжилнэ. Газрын тос боловсруулах үйлдвэр ирэх оны сүүл, 2028 оны эхээр ашиглалтад орно. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц мөн гаднын, гэнэтийн асуудал гарахгүй бол хугацаандаа дуусна.
Төсвийн хөрөнгөөр эхлүүлсэн ч гацсан 522 арга хэмжээ бий.Эдгээрийг цэгцлэх тогтоолын төслийг УИХ-ын гишүүн П.Батчимэг нарын санаачилгаар баталж, Засгийн газарт үүрэг өглөө. Нийт 51 албан бичиг ирүүлснийг бид холбогдох хуулийн дагуу шийдлээ.