Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, Монгол Улсын Сангийн сайд З.Мэндсайхан нар солилцох ноот бичигт өчигдөр гарын үсэг зурав.
Японы 980 сая иен хүртэлх санхүүжилтийн буцалтгүй тусламжаар “Хавдар судлалын үндэсний төвд оношилгооны тоног төхөөрөмж нийлүүлнэ.
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу, тоног төхөөрөмж элэгдэж хуучирснаас оношилгоо, эмчилгээг шуурхай үзүүлэхэд хүндрэл үүсдэг.
Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ) нь үндэсний хэмжээнд энэ чиглэлээр өвчтөнүүдийг хүлээн авч үйлчилдэг цорын ганц лавлагаа шатлалын эмнэлэг юм. Тус төвийн чадавхыг бэхжүүлэх нь Монгол Улсын хавдрын тусламж үйлчилгээний тогтолцоог бүхэлд нь сайжруулахад чухал хувь нэмэр оруулна.
Компьютер томографийн аппарат (CT), маммографийн төхөөрөмж, хэт авиан оношилгооны аппарат зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, ХСҮТ-ийн хавдрын эрт илрүүлэг, эрт оношилгоо, зохистой эмчилгээний тогтолцоог бэхжүүлэх зорилготой.
Мөн энэ төсөл Монгол Улс дахь “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт” (UHC)-ыг нэмэгдүүлэх, хүний аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд,Япон, Монгол хоёр орны эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэв.