Монголын Эрчим хүч, Геологи, Уул уурхайн ҮЭ-ийн холбооноос Эрчим хүчний яамтай байгуулах хэлэлцээр, Ажил хаялтын талаар мэдээлж байна.
Тэд "Өнөөдрөөс эхлэн эрчим хүчний ажилтнуудын цалингийн санг 10 хувиар нэмэх боллоо. Мөн ирэх 10.01-ниы өдрөөс эхлэн 5 хувиар, 2027.01.01-ний өдрөөс 10 хувиар, 2027.10.01-ний өдрөөс 5 хувиар тус тус нэмэх боллоо. Нийт 30 хувийн нэмэгдлийг Эрчим хүчний яам хүлээн авлаа. Иймд бид ажил хаялтыг зохион байгуулахгүй гэдгээ мэдэгдэж байна.
Цалингийн санг нэмэх,үндсэн цалинг нэмэх нь ялгаатай. Бид олон цагийн турш ярилцаж,12 зүйл дээр санал нэгдлээ. Цалингийн санг нэмснээр бүх хүний цалинг жигд нэмэхгүй. Угаасаа өндөр цалинтай, удирдах албан тушаалтай хүмүүсийн цалинг багаар нэмнэ.
Дулаан, цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбоо гэж тусдаа эвлэл бий. Тэд мөн хэлэлцээнд хамт оролцсон. Энэ холбооны дарга хүн намын томилгоотой. Хэлэлцээний явцад бид хоёр зүйл дээр санал зөрсөн.
Тэд үндсэн цалинг нэмэх санал гаргасан бол Монголын Эрчим хүч, Геологи, Уул уурхайн ҮЭ-ийн холбоо цалингийн санг нэмэх саналыг хүлээн зөвшөөрсөн. Мөн Дулаан, цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн үйлдвэрчний эвлэл 15+15 хувиар цалинг нэмэх, үгүй бол ажил хаях санал гаргасан. Харин Эрчим хүчний яам, ажил олгогчид 10+5+5+10 гэсэн хуваариар цалингийн санг нэмэх боломжтой гэв. Хэлэлцээг нийт 12 хүн хийсэн.
Дулаан, цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн үйлдвэрчний эвлэл улс төрийн өөр зорилготой байж болзошгүй. Энэ нь миний хувийн бодол" гэв.
ДЦС3-ын Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Ш.Энхсаран: Эрчим хүчний салбарын ажилтнуудын цалинг банкнаас зээл авч тавьж байгаа тул шууд 30 хувиар нэмэх боломжгүй гэдгийг ЭХЯ мэдэгдэн. Бид үүнийг ойлгож байгаа тул тэдний үе шаттайгаар цалинг нэмэх саналыг хүлээн авлаа.
"Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК, 4-р цахилгаан станцын ҮЭ-ийн холбооны дарга нар хэвлэлийн хуралд оролцов.