gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     6.04
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 6.04
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 6.04
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Худалдаа ба аж үйлдвэрийн банкийг 102 жилийн өмнө байгуулжээ

Б.Эрдэнэчимэг
Түүхэн зураг
2026-06-02
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
Twitter logo
Түүхэн зураг
2026-06-02
Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Худалдаа ба аж үйлдвэрийн банкийг 102 жилийн өмнө байгуулжээ Зургийн эх үүсвэр: mongolbank.mn

"Манай улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж бэхэжсэний 102 жилийн ой тохиож байна. 

Монголчууд бид төлбөрийн хэрэгсэл, санхүүгийн харилцааны өнө эртний түүхтэй билээ. Манай эриний өмнөх III зуунд, төв Азийн нүүдэлчдийн байгуулсан анхны хүчирхэг эзэнт гүрэн болох Хүннү, түүний дараах Түрэг, Уйгурын үеэс зоосон мөнгө цутгаж, худалдаа, арилжаанд хэрэглэж байсан түүхэн баримтууд бий.

Чингис хаан, түүний залгамжлагчид Монголын их эзэнт гүрнийг байгуулж, II мянганы дэлхийн дэг журам, хөгжлийг тодорхойлж, өрнө-дорны хооронд худалдаа, харилцааны эхлэлийг тавьсан. Монголчууд алт, мөнгө, хүрэл зоос, цаасан мөнгөн тэмдэгтийг эдийн засгийн эргэлтэд оруулж, мөнгөний түүхэн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Хубилай хаан 1260 онд гүйлгээнд байгаа зоос, төлбөрийн хэрэгслийг орлуулах зорилгоор торго, мөнгөн баталгаатай шинэ цаасан мөнгийг гүйлгээнд анх гаргасан. Улмаар 1271 онд Их Монгол Улсын нэрийг өөрчилж, Монголын Их Юань улсыг байгуулснаар “мөнгөн баталгаа”-тай цаасан мөнгийг албан ёсны цор ганц мөнгөн тэмдэгт хэмээн зарлаж байжээ.
Зургийн эх үүсвэр: mongolbank.mn
Ийнхүү Юань гүрний үед үнэт металлын баталгаатай цаасан мөнгөн тэмдэгтийг анх удаа гаргаж, гүйлгээний хэрэгсэл болгон ашиглажээ. Эндээс харахад Английн фунтыг мөнгө, алттай уяж, Герман маркийг алтан баталгаатай болгож, “олон улсын сонгодог алтан стандарт” тогтож, Бреттон Вудсийн систем бий болохоос даруй 600 жилийн өмнө бидний өвөг дээдэс үнэт металлын баталгаатай цаасан мөнгийг гаргаж байжээ. Үүгээрээ бид бахархах учиртай.

Монголын Их Юань гүрэн нь “мөнгөн баталгаа”-наас 1310 оноос бүрэн татгалзсанаар “фиат” мөнгө (төрөөс албан ёсны төлбөрийн хэрэгсэл гэж зарласан боловч, үнэт металлаар ​​баталгааждаггүй мөнгөн тэмдэгт)-ийг ашиглах болсон анхны төрт улс байв.

Энэ үйл явдал нь 1661 онд Европт анхны фиат мөнгө гаргасан, 1668 онд Шведийн Риксбанк дэлхийн анхны төв банк болж байгуулагдаж байснаас даруй 400 орчим жилийн өмнөх үйл явдал юм. Эдгээр түүхэн баримт бол Монголчууд бидний өвөг дээдэс дэлхийн мөнгө, санхүүгийн түүхэнд тод мөр үлдээснийг илтгэнэ.

Монголчуудын мөнгөн гүйлгээ, төлбөрийн хэрэгслийн баялаг уламжлал нь эзэнт гүрний задрал, Манж Чин улсын нөлөөнд байсан он жилүүдд бүдгэрсэн. Манж Чин, Хятад улсын худалдаа Монголд эхний үедээ таваар солилцох замаар хийгдэж байснаа, XIX зууны сүүл XX зууны эхээр хятад зоосон мөнгө ашиглах болжээ. Үүнээс гадна, бусад улсын мөнгө, бараа, таваар төлбөрийн хэрэгслээр ашиглагдаж байв.

Богд хаант Монгол Улсын үеэс өөрийн үндэсний банк байгуулах, үндэсний мөнгөн тэмдэг гаргах хэрэгцээ, шаардлага байгааг сайтар ойлгож, энэ талаар тодорхой алхмыг хийж байжээ. Манж, Хятадын захиргаанд байх үед нийт 5 гадны банк Монгол Улсад байгуулагджээ.

Зургийн эх үүсвэр: mongolbank.mn

Орос, Хятадын банк байгуулагдан зах зээлд нэвтрэх, эмиссийн эрх авах, мөнгө хүүлэх зэргээр Монголын зах зээлд монополь эрх эдлэхийг зорьж байв. Монголд үндэсний хувь оролцоотой банк байгуулагдах хүртэл Хаант Оросын банкны салбар хоёр удаа, Хятадын банкны салбар гурван удаа байгуулагдан ажиллаж байжээ.

Ийнхүү гадаад санхүүгийн эх үүсвэр байсан хэдий ч, үндэсний мөнгөн тэмдэгт, мөнгө, зээлийн систем хөгжүүлж чадахгүй явсаар 1921 оны Ардын хувьсгалтай золгожээ. Энэ үед мөнгөн гүйлгээ эмх замбараагүй, олон валютаар хийгддэг, зээл олгох, төлбөр тооцоо гүйцэтгэх үйл ажиллагааг хариуцан явуулах байгууллага байхгүй, мөнгө хүүлэлт газар авч байв. Ардын хувьсгалын дараа эдийн засаг, нийгмийн амьдралын бүхий л хүрээнд шинэчлэл, өөрчлөлтийн олон чухал үйл явц өрнөсний нэг нь банкны салбарын үүсэл тавигдсан явдал юм.

Монгол Улсын Засгийн газрын 1922 оны 3 дугаар сарын 27-28-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Худалдаа ба аж үйлдвэрийн банк буюу Монголбанкийг 1924 оны 6 дугаар сарын 2-ний өдөр Нийслэл хүрээнд байгуулжээ. Тухайн үед 250’000 алтан рублийн дүрмийн сантай байгуулагдаж байв.

Ингэснээр Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэн бэхжих, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг түүчээлэх үндэс суурь тавигдсан.

Засгийн газраас 1925 оны 2 дугаар сарын 22-нд мөнгөний шинэчлэл явуулах тухай тогтоол гаргаж, Монголын үндэсний мөнгөний нэгжийг “төгрөг” гэж нэрлэж, үндэсний мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах эрхийг Монголбанкинд олгосон. Ингэснээр 1925 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийг 1, 2, 5, 10, 25, 50, 100-тын дэвсгэртээр гүйлгээнд гаргасан түүхтэй.

1927 онд хуралдсан БНМАУ-ын IV Их хурлаас улсын цаасан төгрөгийг “алтан баталгаа”-тай болгож, үнэ ханшийг тогтвортой байлгах шийдвэр гарсны дагуу Монголбанкинд хуримтлагдсан улсын алт болон валютын нөөцөд түшиглэн 1928 оны 4 дүгээр сарын 15-наас төгрөгийг “алтан баталгаа”-нд шилжүүлжээ. 1928 оны 8 дугаар сарын 1-ний өдөр гэхэд төгрөг албан ёсны “алтан баталгаа”-нд орж, нэг төгрөг 51.8 америк центтэй тэнцэх болжээ. Мөнгөний шинэчлэл амжилттай хийснээр мөнгөн эргэлтийн эмх замбараагүй байдал, олон төрлийн мөнгөний гүйлгээг зогсоож чадсан байна.

Монголын Худалдаа ба аж үйлдвэрийн банк буюу Монголбанк 1924-1954 оны хооронд мөнгөн гүйлгээ, зээл, тооцоо, касс, санхүүжилтийг бүхэлд нь хамарсан үндэсний мөнгө, зээлийн системийн нэгдсэн төв болж, боловсон хүчин нь бэхжиж, бүх аймаг, хот, суурин газарт өөрийн салбартай буюу 23 банкны салбар, 16 мөнгөний касстай болж өргөжөөд байв.

Монголбанк нь худалдаа, улс ардын аж ахуйн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж, мөнгөн хөрөнгийн нөөцийг хуримтлуулж, аж ахуйг санхүүжүүлэх, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, хөрөнгийг арвилан хэмнэх, бэлэн мөнгөний гүйлгээг зөв зохицуулах, мөнгөний эргэлтийг хурдасгахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан