Оёдол бүр цаг хугацаа, дурсамж, хувьсан өөрчлөгдөх хүний мөс чанарыг хэлхээс мэт өгүүлэгдэх Уран бүтээлч “Thread” үзэсгэлэн Монгол Арт Галерейд дэлгэгдлээ.
Уран бүтээлч Ц.Солонго “Thread” үзэсгэлэндээ өөрийн зээхт наамлын арга ажиллагаагаар бүтээсэн 16 гаруй абстракт бүтээлээ дэлгэн харуулжээ.
Тэрээр, өдөр тутмын амьдралын өчүүхэн мэт санагдах агшин, мартагдаж болох мэдрэмжүүдийг уран бүтээлээрээ дамжуулан тогтоон үлдээхийг хүсжээ. Анхандаа зөвхөн өөртөө зориулсан мэт санагдах энэхүү үйл нь цаг хугацааны эрхээр илүү гүн утга агуулгатай болж, дотоод ертөнцөө ойлгон таних нэгэн төрлийн аялал болон хувирсан байна.
Үйлдэл бүхэн дахин дахин давтагдаж, удаанаар үргэлжлэх явцдаа бясалгал мэт тайван мэдрэмжийг төрүүлдэг нь түүний бүтээлийн онцлог аж.
“Thread” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 30-ыг дуустал нийтийн хүртээл болно.