gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.24
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Цахим залилангаас сэргийлье" аяныг орон даяар зохион байгуулж байна

А.Анужин
Нийгэм
2026-05-20
Twitter logo

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын банкны холбоо, ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран “Цахим залилангаас сэргийлье” аяныг эхлүүллээ.

Үндэсний хэмжээнд нэг сарын хугацаатай зохион байгуулах энэхүү аяны талаар өчигдөр /2026.05.19/ хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл өгөв.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран “Монгол Улс олон улсын байгууллага, түнш орнуудтай Кибер аюулгүй байдлын чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, туршлага солилцох, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд анхаарч ажилладаг. Үүний нэг илрэл нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Япон Улсын ЖАЙКА олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах 2024-2026 хөтөлбөр” юм.

Хөтөлбөрийн хүрээнд цахим орчны аюулгүй байдал, цахим хэрэглээний мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, цахим залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх арга хэмжээнүүдийг тодорхой үе шаттай авч хэрэгжүүлж байна.

Мэдээллийн технологи хурдтай хөгжиж, иргэдийн цахим сүлжээний хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Нийт иргэдийн 83 хувь нь буюу таван хүн тутмын дөрөв нь цахим сүлжээ ашигладаг гэсэн тоон судалгаа бий. Тиймээс бид олон нийтийн цахим ур чадварыг хөгжүүлэх, олон нийтийн сүлжээнд залилан мэхлэх гэмт хэрэг, хуурамч мэдээллээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулж ажилладаг. Та бүхэн “Цахим залилангаас сэргийлье” үндэсний аяныг дэмжээрэй” хэмээв.

Монгол Улсын хэмжээнд цахим орчинд залилах гэмт хэрэг 2024 онд 11,711 байсан бол 2025 онд 12,233 болж 522 нэгжээр буюу 4.5 хувиар өссөн байна.

Тус аяны хүрээнд:

  • Цахим залилангийн нийтлэг арга, хэлбэрүүдийг олон нийтэд таниулах
  • Урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэх
  • Иргэдийн цахим орчны аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх
  • Банкны нэр, нууц үгээ бусдад дамжуулахгүй байх
  • Хувийн мэдээллээ хамгаалах дадлыг хэвшүүлэх хүрээнд нийт 25 арга хэмжээг хэрэгжүүлэх аж.

Эх сурвалж: ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан