ХҮН намын зөвлөлийн дарга УИХ-ын гишүүн П.Ганзориг, П.Наранбаяр тэргүүтэй гишүүд мэдээлэл хийлээ.
ХҮН намын зөвлөлийн дарга УИХ-ын гишүүн П.Ганзориг:
ХҮН намын УИХ дахь зөвлөлөөс Татварын багц хуулийн төсөлд саналаа нэгтгэн өгөхөөр зэхэж байна. Эрчим хүчний нөхцөл байдлыг бүгд мэдэж байгаа. Ирэх жилийн өвөлжилтийн бэлтгэлийг яаралтай хангах, чадлын дутагдлыг нөхөхийн тулд таван байршилд, нарны эрчим хүчний эх үүсвэртэй цахилгаан станцын сонгон шалгаруулалтыг хувийн салбарт нээлттэй зарлана. Цаашид эрчим хүчний салбарын эдийн засгийн загвар, засаглал, үр ашигтай байлгахад үнэ тарифын бодлогоор арга хэмжээ авч ажиллаж байна. Бүр цаашлаад бид нар, салхины сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй улс.
УИХ-ын гишүүн П.Наранбаяр:
Дамжуулан борлуулагчид бараагаа 10 хувийг нэмж зардаг. Гэтэл томоохон сүлжээ дэлгүүрүүд түрээсийн гэрээг үйлдвэрлэгчтэй хийдэг гэдгээрээ НӨАТ-гүй зарж байгаа ч НӨАТ тооцож буй жижиг дэлгүүртэй адил үнээр борлуулж байна. Үүний дунд хэрэглэгч хохирч байна. Тиймээс татварын 10 хувийг болиулснаар хэрэглэгч хожно. Нэмүү өртгийн албан татварын хуулийн төсөл хэлэлцэх гэж байгаа тул 10 хувийг чөлөөлөх бодлогыг барих ёстой. Энэ нь инфляцыг бууруулахаас гадна дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ. Хууль баталсан ч түүнийг нь дотоодын сүлжээ дэлгүүрүүд эдлээд, бусад нь хүртэж чадахгүй бол шударга бус болно.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:
Татварын ерөнхий хуулийн 63.2-т нэмэлт өөрчлөлт буюу данс хаадагтай холбоотой заалтад нэмэлт өөрчлөлт оруулах саналыг дэвшүүлээд буй. Энэ нь татварын өрөнд үл маргах журмаар суутгах, орлогын 20 хувийг үлдээх байдлаар зохицуулсан. Тодорхой тоон дүн тавихаас илүүтэй, процессийг тодорхой болгож өгөх ёстой буюу тухайн ААН үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байж тэр татварын өрөө төлөх боломжтой болно. Тиймээс хувиар тохирох боломжийг бий болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ААН, татварын байгууллага тохиролцох боломжийг олгох юм. Хоёрдугаарт НӨАТ-ын суутган төлөгчийн гэрчилгээ авах босгыг ₮400 сая болгож нэмэгдүүлж буй нь нааштай арга хэмжээ мэт боловч, яг бөөний буюу үйлдвэрлэгчээс жижиглэнгийн худалдаагаар дамжин хэрэглэгчийн гар дээр очиход нэмүү өртгийн татвар суутгал, дараа нь хасалт хийх, эцсийн татварын хэмжээ тогтооход хүндрэл үүсгэдэг. Тиймээс НӨАТ-ын хэмжээг бүхэлд нь 5 хувь болгох боломжийг харьцуулах хүсэлтийг тавьсан. Ингэснээр татварын хуулийн өөрчлөлт орсон тохиолдолд, төсөвт үзүүлэх нөлөөллийн үнэлгээ буюу зардлын үнэлгээг хийдэг. Өөрөөр хэлбэл татварт шууд "хасах" нөлөөтэй юу, эсвэл хасах нөлөөтэй байсан ч тодорхой хугацааны дараа дам нөлөө гарах уу гэдэг судалгааг Сангийн яамд давхар хийгдэх ёстой. Тиймээс энэ саналыг бас уламжилсан. Шууд хасъя гээд хасахад бас учир дутагдалтай юм.