Тайланд улсын нутгаас олдсон чулуужсан үлдэгдлүүдэд үндэслэн аварга биетэй, урт хүзүүтэй үлэг гүрвэлийн шинэ төрлийг тогтоожээ.
“Нагатитан” хэмээн нэрлэсэн уг үлэг гүрвэл нь одоогоор Зүүн Өмнөд Азиас илэрсэн хамгийн том үлэг гүрвэлд тооцогдож байна.
Ойролцоогоор 27 тонн жинтэй буюу нас бие гүйцсэн есөн ширхэг зааны жинтэй тэнцэхүйц бөгөөд урт нь 27 метр хүрнэ гэв.
Нагатитан нь урт хүзүүтэй, өвсөн тэжээлт сауропод овгийн үлэг гүрвэл аж.
Их Британи болон Тайландын судлаачдын баг энэхүү шинэ төрлийг Тайландын зүүн хойд нутагт орших цөөрмийн орчмоос 10 гаруй жилийн өмнө олсон чулуужсан олдворуудад үндэслэн тодорхойлжээ.
Нагатитан нь Тайландын нутгаас олдсон 14 дэх үлэг гүрвэл болж байгаа юм.

Эх сурвалж: ВВС