gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     5.15
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 20
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 5.15
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зээлийн мэдээллийн сан дахь сөрөг түүхийг 1 удаа цуцлах хуулийн төсөл санаачлах тухай өргөдөл гаргажээ

Э.Энхмаа
Улс төр
3 цаг 50 минутын өмнө
Twitter logo

Иргэн Лхагвын Батцог Зээлийн мэдээллийн сангийн (хар жагсаалт) сөрөг түүхийг нэг удаа цуцлах (өршөөх) тухай хуулийн төсөл санаачлах тухай өргөдөл гаргаснаа D.Parliament.mn-д 2026 оны 4-р сарын 28-ны өдөр байршуулж, иргэдээс санал авч байна. Уг хуулийн өргөдлийг 30 хоногийн хугацаанд 100 мянган иргэн дэмжиж гарын үсэг зурвал хуулийн төсөл болгон боловсруулж, УИХ-аар хэлэлцэх эрх зүйн орчин бүрдэнэ. Хуулийн төслийг 5-р сарын 15-ны өдрийн 10.00 цагийн байдлаар 1487 хүн дэмжиж гарын үсэг зураад байна.  

Иргэн Л.Батцог хуулийн төслийг яагаад санаачлах болсон талаараа дараах тайлбар бичсэн байна. 

Тайлбарт,
Хугацаа хэтэрсэн зээлээ бүрэн төлж барагдуулсан боловч Зээлийн мэдээллийн сангийн (хар жагсаалт) сөрөг түүхээс болж дахин зээл авах, санхүүгийн үйлчилгээ авах эрх нь хязгаарлагдаад байгаа олон мянган иргэдийн эдийн засгийн эрх чөлөөг сэргээх зорилготой.
Цар тахал болон эдийн засгийн хямралын нөлөөгөөр зээлийн ангилал буурсан иргэдийг нэг удаадаа "хар жагсаалт"-аас гаргаж, дахин санхүүгийн эргэлтэд орох боломжийг олгох хуулийн зохицуулалт хийлгэхийг хүсэж байна. Энэхүү өргөдлийг дэмжсэнээр иргэдийн амьжиргаа дээшлэх, бизнесийн идэвхжил сэргэх бодит нөхцөл бүрдэнэ.

Өргөдөлд,
Нэг.
Зээлийн мэдээллийн санд иргэдийн сөрөг түүх зургаан жил хадгалагддаг нь зээлээ төлж дууссан иргэдэд санхүүгийн дарамт болж байна.​
Хоёр. ​Зээлээ бүрэн төлсөн иргэн, ААН-үүдийн сөрөг түүхийг нэг удаадаа бүрэн арилгах. ​Зээлийн мэдээлэл хадгалагдах хугацааг олон улсын жишигт нийцүүлэн богиносгох.​
Гурав. Олон мянган иргэн дахин зээл авах эрхтэй болж, улс орны эдийн засгийн идэвхжил нэмэгдэнэ.​Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн эдийн засгийн эрх чөлөөг хамгаалах үүднээс энэхүү саналыг УИХ-аар хэлэлцүүлж өгөхийг хүсье гэжээ.

Та саналаа өгөх бол ЭНД дарна уу.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан