“Төрж өссөн Хөвд, Хуршуутын голд маань уурхай нээгдэх гэж буй мэдээ чих дэлсэж, цагаан сарын дараахан бөөн машин газар ухахаар ирсэн. Зэрлэг амьтад, газар усаа хамгаалахын тулд нутгийн иргэд жил гаруй хугацаанд өрөмдүүлэхгүй, ухуулахгүй гэж зүтгэсэн.
Тэр үед би иргэний нийгмийн байгууллагад ажилладаг байсан учир нутгийнхантайгаа нийлж Тост Тосон Бумбын нурууг тусгай хамгаалалтад авах, уурхайн лицензийг цуцлуулах албан бичгүүдийг боловсруулж эхэлсэн юм.
Аав ээжийнхээ тасалж өгсөн хэдэн ямааны ноолуураас компьютер авсны хэргээ ч гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгчид хүртэл албан бичиг хүргүүлж, тухайн үеийн зарим УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд, ТББ, нутгийн иргэд зэрэг маш олон хүний хүч хөдөлмөрөөр газар нутгаа хамгаалж чадсан.
Тостын нурууг тусгай хамгаалалтад авснаараа 16 лиценз цуцлагдаж ашиглалтын зөвшөөрөлтэй нэг лицензийг 2017 онд хилийн цэсийг тогтоохдоо гадна үлдээсэн. 2018 онд тус ажил эхэлж 2019 онд лицензийг нь цуцлан, бүхэлд нь тусгай хамгаалалттай газарт багтааж чадсан юм.
Аливаа ажлын ард гарна гэдэг сайхан. Төрсөн нутгаа тусгай хамгаалалтад оруулж чадсан нь илүү сайхан” хэмээн ярих энэ эмэгтэйг Тост Тосон Бумбын Нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны дарга Э.Сэржмядаг гэдэг.

Түүний амьдрал бударганат бор тал, зэрэглээ жирэлзсэн их говийн анир дундаас эхтэй. Таван настай сөөсгөр охин тэмээ унан, Хөвд Хуршуутын голоо өгсөж уруудан хэдэн ингэ тайлаг, хонио бараалсаар мал малын захтай болжээ. Буянт буурлуудаасаа амьдралын бор ухааныг заалган өсөв. Таван охинтой айлын том нь учир багаасаа гадаа гэртийн бүхий л ажилд суралцаж, эрт хэрсүүжсэн аж.
Найман настайдаа тракторын чиргүүл дээр суугаад сумын сургуулийг зорьж явсан говийн охин өдгөө Тост Тосон Бумбын Нуруугаа хайрлан, хамгаалах хүндхэн үүргийг нуруун дээрээ үүрч явна.
Гурвантэсэд 8-р ангиа төгсөөд, зэргэлдээ Баяндалай сумын дотуур байранд 2 жил амьдарч 10-р ангиа төгсжээ. Энэ үест л "нутгийнхаа сайхныг ирсэн гийчдэд үзүүлдэг хүн болно" гэж шийджээ. Хичээлээ тараад худгаас ус зөөх зуураа аялж яваа гадаадын жуулчдыг хараад ийнхүү мөрөөдсөн хэрэг.
Ийн ШУТИС-ийн Аялал жуулчлалын ангийн оюутан болж, сургуулиа амжилттай дүүргэж, төрсөн нутгаа зорилоо.
Тэр үед ажлын байр өнөөдрийнх шиг элбэг байсангүй. Юу хийж, хэрхэн амьдрахаа шийдэж ядан байх үед уул уурхайн компанид үйлчлэгчийн орон тоо байгааг дуулав. Ажлын ярилцлагад ороход нь их дээд сургууль төгсчхөөд “шал угааж, хир буртаг цэвэрлэхэд зүгээр үү?” гэж асуухад “ажил олдож байвал хамаагүй ээ” гэж хэлээд ажлын гараагаа үйлчлэгчээс эхлүүлсэн түүхтэй.

Түүнд Тусгай хамгаалалттай газрыг чиглүүлэх санал түүнд ирэв. Өссөн төрсөн нутгаа өөрийн алган дээрх шиг мэддэг хүний хувьд цааргалах зүйл байсангүй. Өөрийн нутгийг ухуулж биш өнгө төрхөөр нь түмэнд таниулна гэдэг түүний угийн хүсэл. Гэхдээ эмэгтэй хүнд жаахан хүндхэн талдаа ч хар багын амьдралд хэрсүүжиж хатуужсан түүнд эрчүүдээс дутах зүйл байсангүй. Тэрээр тодорхой гурван том зорилго өвөртлөн ажлаа хүлээж авчээ.
Өөрийн гэсэн оффисын байргүй, найман орон тоотой, бүл хүч, хөрөнгө санхүү муутай хамгаалалтын захиргааг байгууллага шиг байгууллага болгохыг зорив. Одоо Тост Тосон Бумбын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа 17 ажилтантай болж, шинэ байрны зураг төсвөө хийлгээд байна.
Удаах зорилго нь газрын ангиллыг ахиулж, байгалийн цогцолборт газар болгон менежментийг сайжруулах байлаа. Одоо энэ асуудал УИХ-аар хэлэлцэгдэх шатандаа яваа аж.
Эцэст нь уул уурхайн нөлөөллөөс үүдэн эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх зорилго тавьжээ. Олборлолтын улмаас гүний ус нь ил гарч, ухагдсан газрыг олон улсын жишгээр аялал жуулчлалын зориулалтаар засаж, хөгжүүлэхийг зорьж байгаа аж.
“Монгол Улсын тусгай хамгаалалттай газар гэдэг бол сор болсон байгалийг хамгаалж буй бүс. Хамгаалалтын захиргааны даргын хувьд Тостын нурууг улсын тусгай хамгаалалтад оруулахад чухал хувь нэмэр оруулсан Ирвэс хамгаалах сангийн биологич Т.Лхагвасүмбэрэл агсан бол миний дурсаж явах ёстой хүн гэж боддог.
Тост Тосон Бумбын Нуруунд ирвэс хамгаалах сан 2008 оноос урт хугацааны судалгаа хийж цоохор ирвэсийн хамгийн өндөр нягтаршилтай нутаг болохыг тогтоосон. Тостын нуруу яагаад хамгаалах ёстой чухал нутгаа вэ гэдгийг баталж, хөдөлмөрлөж яваад амт эрсэдсэн учир төрж өссөн нутаг орон, ээж аавтай нь ойр байхыг боддог юм.
Улсын тусгай хамгаалалттай газрыг сахин хамгаална гэдэг хамтын зүтгэл байдаг. Төрийн ажил бол хариуцлага. Тэр дундаа хүн удирдаж ажиллаж байгаа хүн өөрөө хариуцлагатай байж гэмээнэ хүнд шаардлага тавих ёстой. Удирдлага хүн хариуцлагатай, чигч байвал ажилтнууд ч даалгасан ажлыг хариуцлагатай гүйцэтгэж чаддаг. Эргүүл хяналт, хээрийн судалгаанд байгаль хамгаалагчдаа хуваарилахдаа ч олон талыг бодолцоно. Мөн ажлаас илүү хүнээ бодож, ар гэр амьдралыг нь дэмжиж ажиллахыг чухалчилдаг.

Чадъя л гэж энэ ажлыг авсан юм чинь чадахын төлөө л хичээж явна. Тусгай хамгаалалтад авч, тасралтгүй эргүүл хяналтаар явж, хөв цөөрөм, худаг, уст цэг байгуулж, судалгааны ажил хийсний үр дүнд зэрлэг амьтад маань тогтворжиж, тоо толгой нь өсөж байна. Энэ л хамгийн сайхан.
Хүн байгаль эхээс бүтээгдэж, ээж хүнээс заяагдсан болохоор сэтгэл тухгүйрсэн, ажлын асуудал тулгарсан үед хөдөө, өсөж төрсөн гэртээ очоод ижийнхээ гарын цайг уухаар нэг их уужраад ирдэг.
Байгаль хамгаалах буянтай ажил маань амьдралыг минь илүү утга учиртай болгож, олон зүйлийн эдгэрэл болсон. Өөрийн өсөж төрсөн нутгийн ирээдүйн төлөө энэ тогоонд орж ирсэндээ би үргэлж талархдаг. Тост Тосон Бумбын нуруугаа Дархан цаазат газар болгох тэрхүү том зорилгынхоо төлөө тууштай зүтгэсээр байх болно..."

Тост, Тосон бумбын нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Э.Сэржмядагтай ярилцсанаа хүргэж байна.
-Анх энэ ажлыг эхлүүлж байх үеийн зорилго юу байв? Тост, Тосон бумбын нурууг уул уурхайн лицензээс хамгаалах үйл явц хэрхэн өрнөсөн бэ?
-Анх ажил аваад Тост, Тосон бумбын нуруугаа уул уурхайн лицензээс дархалж хамгаалах юмсан гэж зорьсон юм. Ангиллыг нь ахиулах, хамгаалалтын горим дэглэмийг чангатгахад онцгойлон анхаарч, Ирвэс хамгаалах санд санал тавьж ажиллаж байлаа. 2023 онд ангилал ахиулах санал гарч, сум, аймгийн ИТХ-ын тогтоол батлагдсан.
Харин 2024 онд Ирвэс хамгаалах сангаас ангилал ахиулах ажлыг хүлээлгүйгээр Тост, Тосон бумбыг дэлхийн шим мандлын нөөц газраар ЮНЕСКО-д бүртгүүлэх ажлыг хийхээр ярилцаж, тус ТББ-ын хамт олон идэвх зүтгэл гарган ажилласан.
Тосон бумбын нурууны өвөр хэсэг нь ус намгархаг газар, баянбүрд элбэгтэй учир Шим мандлын нөөц газарт бүртгэгдэх шалгуур үзүүлэлтийг хангана гэж доктор Оюунгэрэлийн зөвлөснөөр 2024–2025 oныг бид бүрэн судалгааны ажилд зарцуулсан.
-Тост Тосон бумбын нуруу яагаад үнэ цэнтэй вэ, хамгаалахын чухлыг манай уншигчдад тайлбарлаж өгөөч?
-Тостын нуруу бол биологийн олон төрөл зүйлийн амьтан ургамалтай, экосистемийн хувьд чухал бүс нутаг. Онгон дагшин байгаль, уул ус, түүх соёл, унаган төрхөө хадгалж үлдсэн газар. Цоохор ирвэсийн дэлхийн хамгийн өндөр нягтаршилтай нутгийн нэг. Говийн эмзэг экосистем, баянбүрд, ховор ургамал амьтан, өндөр уулс, түүх археологийн олдвор зэргийг нэг дороос харах боломж энд байна.
-Шим мандлын нөөц газар болсныг дуулаад хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?
-Гурвантэс сум маань уул уурхайтай сум, манай нутгийн иргэд уул уурхайн сайныг ч саарыг ч үзэж байгаа ард түмэн. Ер нь бол уул уурхайг маш их эсэргүүцдэг ард иргэд. Аргагүй малын бэлчээр хумигдах, тоос шороо усны гарц түвшин гээд сөрөг нөлөөлөл ихтэй. Тиймдээ Тостын нурууг Улсын тусгай хамгаалалтад авахад нутгийн иргэд идэвхийлэн оролцсон учир шим мандлын нөөц газар болсныг дуулаад маш талархалтай хүлээн авсан. Хэсэгхэн ч гэсэн газар маань хамгаалагдаад явж байгаад талархалгүй яахав.
-Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөнөөр ямар бодит боломжууд нээгдэж байна вэ?
-Олон улсын хэмжээний судалгаа хамгааллын хөтөлбөрүүд хэрэгжих боломж нээгдэж байна. Цаашлаад хамгааллын хөтөлбөрийн үр дүнд нутгийн иргэд, байгаль хамгаалах хамтын менежментийн нөхөрлөлүүд, хамгаалалтын захиргаа, ТББ, орон нутаг гээд энэ байгаль хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй хүн бүрт чухал ач холбогдолтой.
Тостод хавтгай тэмээ, мазаалай баавгай байнга нүүдэллэж орж ирдэг учир зэрлэг амьтдын нүүдлийн коридорыг хамгаалахад нэн чухал. Биологийн төрөл зүйл талаасаа ярьвал хулан адууг сэргээн нутагшуулах зорилго маань бодит ажил болох бүрэн боломжтой гарах болов уу гэж харж байна.
- Ирэх намар гэрчилгээгээ гардах юм байна. Орон нутгийн зүгээс ямар ажлуудыг төлөвлөж байна вэ?
-Есдүгээр сард бид гэрчилгээгээ гардаж авна. Энэ үеэр Тост, Тосон бумба яагаад чухал, юугаараа онцлог вэ гэдгийг таниулах хоёр өдрийн сургалтыг нутагтаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн тэмдэг тэмдэглэгээ, хаягжуулалт хийгдэнэ. Цаашид Тост Тосон бумбын менежментийг хэрхэн оновчтой төлөвлөх, аялал жуулчлалыг хэрхэн зөв зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх гэх мэт олон талын төлөвлөлтүүд хийгдэнэ. Мэдээж энэ амжилтын ард гарахад хүчин зүтгэсэн эрдэмтэн судлаачид, төр захиргааны байгууллагууд, байгаль орчны салбарын төлөөлөл хүмүүстээ талархал илэрхийлж урин оролцуулж үнэтэй зөвлөгөөг нь сонсох болно оо.